Иргэний бүртгэлийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг гаруйгаар хоцорч 15.20 цагийн орчимд эхэллээ.  Гишүүдийн ирц бүрдэхгүй байсан нь чуулганы хуралдаанд нөлөөлөв. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийлээ.  Түүгээр  иргэн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаал

Тариаланчид зээлээ хоёр газраас авна

Засгийн газар өнгөрсөн сараас эхлэн Малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан. Гэхдээ зөвхөн Төрийн банкнаас зээл авах малчид энэ хөнгөлөлтийг эдэлж байсан юм. Тэгвэл өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Хаан” банк хамтран ажиллах санамж бичиг байгуулж, малчид жилийн 10 хувийн хүүтэй зээлийг тус банкаар дамжуулан авах боломжтой боллоо. Төрийн банк зээлийн хүүгээ 10 хувь болгож буулгаснаас хойш 13 мянга 416 малчин 50 тэрбум 931.8 сая төгрөгийн зээл авахаар ханджээ. Хүсэлт ирсэн нийт малчдаас 12

Льюис Кэрроллын зохиолыг 40 жил цуглуулжээ

“Алиса гайхамшгийн оронд” зохиол хэвлэгдсэний 150 жилийн ойд Их Британид ховор номын үзэсгэлэн худалдаа гарчээ. “Льюис Кэрроллын зохиолууд” нэртэй ховор номын үзэсгэлэнд түүний зохиол бүтээлийг 40 гаруй жил цуглуулсан уншигчийн хувийн цуглуулга тавигдсан гэнэ. Льюс Кэрроллын шүтэн бишрэгч, өдгөө 80 настай уншигчийн ховор цуглуулгад “Алиса гайхамшгийн оронд” зохиолын хамгийн анхны хэвлэлтээс авахуулаад навчин дээр бичсэн яруу найраг, зохиолчийн өөрийн гарын үсэгтэй ном, захидлууд багтжээ. Номын х

Нийслэлийн МАН-ын хороо сонгуульд оролцохоо илэрхийлэв

Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр /2016.04.29/ морин цагт Нийслэлийн Сонгуулийн хороонд Мөрийн хөтөлбөрөө хүргүүлэн, сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийллээ. Өчигдөр тус намынхан Аудитын байгууллагад хянуулсан Мөрийн хөтөлбөрөө  Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн билээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй мөрийн хөтөлбөрөө өгөх үедээ “Улаанбаатар хотыг МАН удирдаж байхдаа гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, нийслэлийн авто замын сүлжээ, инженерийн байгууламжийн өргөт

О.Баасанхүү ”Шударга ёс” эвслийн дарга болжээ

УИХ дахь ”Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг бүлгийн даргаа өгөх тухай мэдэгдээд удаж байна. Түүнээс хойш эвсэл асуудлаа шийдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл өнөөдөр үдээс өмнө ”Шударга ёс” эвсэл хуралдаж Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болоод бүлгийн даргынхаа асуудлаар хуралдсан байна. Энэ хурлаараа бүлгийн шинэ даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү томилжээ. Т.НОМИН

Хүний эрхийг хамгаалагч гишүүн

С.Зориг агсны гэргий Б.Булганыг баривчлан хорьсноос хойш бараг таван сар болж байгаа ч өнгөрсөн хугацаанд Б.Булганыг нар салхинд ч гаргалгүй эрхийг ноцтой зөрчиж байгаа тухай УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хөндөн тавьсан. Тэрбээр Төв аймаг дахь хорих ангид очиж, Б.Булгантай уулзахаар хүсэлт гаргасан ч багагүй бэрхшээлийг туулан байж уулзжээ. Уулзуулахгүй цааргалсан хариу өгөөгүй хэр нь удтал хүлээлгэсэн тул Ц.Оюунгэрэл гишүүн ядраад хөлөө жийгээд суухад хүрсэн тухайгаа олон нийтийн сүлжээний өөрийн а

ХҮРХРЭЭ ДЭЭД ЛИГ: Тасалбараа аваад азтан болоорой

МХБХ-ны ”Хүрхрээ Үндэсний Дээд Лиг-2016” тэмцээний улирлын болон нэг өдрийн тасалбар 2016 оны 5 дугаар сараас худалдаанд гарах гэж байна. Хүрхрээ Лиг-ийн 1-р тойрогт ”улирлын тасалбар” эзэмшигч нэг азтан, ”өдрийн тасалбар” эзэмшигч нэг азтан нар ”Borrusia Dortmund vs Manchester United”-ийн тоглолт, ”Manchester City vs Manchester United”-ийн тоглолтыг үнэгүй үзэх эрх мөн нислэгийн эрхээр шагнуулах бол 2-р тойргийн эцэст Borrusia Dortmund-ын Бундаслига-гийн нэг тоглолт /өдрийн тасалбар эзэмшигч аз

Зукербергийг хамгаалахад 12.5 саяыг зарцуулжээ

Олон нийтийн сүлжээ “Facebook” сайтыг үндэслэгч гүйцэтгэх захирал Марк Зукербергийн аюулгүй байдлыг хамгаалахад компани өнгөрсөн онд 4.25 сая ам.долларыг зарцуулжээ. Харин 2013-2015 оны хооронд Марк Зукербергийн албан тушаалаас үүдэлтэй тусгайлан гарч болзошгүй аюул заналхийллээс хамгаалахад 12.5 сая ам.долларыг зарцуулсан байв. Марк Зукербергийн хамгаалалтын багийг  АНУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хамгаалдаг Нууц албаны экс ажилтнууд хянадаг гэнэ. Компани Марк Зукербергийн гэрийн хам

Гуравдугаар сард 82.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Монголбанкны мэдээгээр банкууд  2016 оны гуравдугаар сард нийт 1344 зээлдэгчдэд 82.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл  шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3565.3 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 81015-д хүрчээ. Гуравдугаар сард таван хувийн хүүтэй 11.0 тэрбум төгрөгийн зээлийг 252 зээлдэгчдэд олгосон бол 540 зээлдэгчдийн 22.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувиас таван хувь рүү шилжүүлжээ. Гуравдугаар сарын  эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх

Анжелина Жоли “Булш ухагч”-д тоглохгүй

2000 онд анх гарснаас хойш асар их амжилт дагуулсан “Булш ухагч” киноны Лара Крофтын дүрд жүжигчин Анжелина Жоли дахин тоглохгүй ажээ. Кино бүтээгчид гол баатар Лара Крофтын дүрд Шведийн жүжигчин Алисия Викандерыг тоглуулахаар болжээ. Алисия Викандер бол 2015 онд “Ex Machina” киноны дүрээр кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, “Дани бүсгүй” киноны дүрээр Оскарын шагнал хүртсэн ирээдүйтэй залуу жүжигчин. Анжелина Жолигийн 2001, 2003 онд тоглосон “Лара Крофт: Булш ухагч”, “Лара Крофт: Амьдралын өл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж