ИЗНН Ардчилсан намыг дэмжинэ

Иргэний зориг ногоон нам 2016 оны УИХ-ын сонгуульд дангаараа оролцох шийдвэр гарган, Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан ч Ардчилсан намтай дахин хэлэлцээ хийснээр дэмжиж оролцохоор болжээ. Ингэхдээ Иргэний зориг намын таван нэр дэвшигч Ардчилсан намын нэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд, мөн гурван хүн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд тус бүр нэр дэвших болзолтойгоор энэхүү зөвшилцлийг баталгаажуулсан байна. Ардчилсан нам, Иргэний зориг ногоон намын хувьд сонгуу

ХҮН АН-ыг дэмжиж оролцоно

Сүүлийн гурван сарын турш дотоод маргаан зөрчил ихтэй байсан ХҮНдангаараа 2016 оны УИХ-д нэрээ дэвшүүлэн оролцох боломжгүй болсон гэдгээ мэдэгдлээ. Тус намын нэр бүхий удирдах албан тушаалтнуудын эрх мэдэлд хэт улайрч, зөвхөн хувийн ашиг сонирхлыг дээгүүрт тавьж намын үйл хэргийг өнөөдрийг хүртэл гацаасан асуудал нь тус намын гишүүдийг төрийн эрх барих хэмжээнд төлөвшөөгүй гэж үзжээ. Түүнчлэн намын дээд хурал болох Төв хорооны мянга мянган гишүүдийн хууль ёсны, хүчин төгөлдөр саналаар намын дарг

Хүндийн өргөлтийн эмэгтэй баг олимпийн эрх авлаа

Узбекстаны Ташкент хотноо болсон хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй баг IV байрт орж, “РИО-2016”-н нэг эрхийг авлаа. Тодруулбал, эмэгтэй 14 баг өрсөлдсөнөөс Вьетнам, Узбекстан, Энэтхэг, Монгол, Филиппин, Тажикстан улсын баг тамирчид эхний VI-д орж, олимпийн нэг эрхийг өвөртлөв.

Импортын татвар үндэсний үйлдвэрийг босгоно

Засгийн газрын 2016 оны Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай 185 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан өчигдөр /2016.04.29-нд/ Аж үйлдвэрийн яам үйлдвэрлэгч, мэргэжлийн холбоодын саналыг сонсох зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон холбогдох албаны хүмүүс, мэргэжлийн холбоод, дотоодын үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцов. Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэ

Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:&nbsp

Э.Билэгсайхан VII байр эзэллээ

“РИО-2016” олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 105, +105 кг, эмэгтэйчүүдийн +75 кг-ын өрсөлдөөн явагдлаа. Манай улсаас эмэгтэй +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан өрсөлдөж, шагналт VII байр эзлэв. Тэрээр түлхэлтээр 83 кг, огцомоор 96 кг, нийлбэрээр 179 кг-ыг өргөлөө. Түүний жинд БНАСАУ-ын Ким Кук Хён 291 кг (131+162) өргөсөн амжилтаар тэргүүлсэн бол Тайландын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Ийнхүү дөрөвдүгээр сарын 21-д эхэлсэн эрэг

Улсын арслан Н.Батсуурь ахлагчтай баруун жигүүрийн баг яллаа

Улсын цолтой шилдэг 12 бөхийн халз барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд тун чиг сонирхолтой, үзүүштэй сайхан боллоо. Барилдаанд энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдсөн бөгөөд  улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Т.Баасанх

Зургаан настнуудыг намар бүртгэнэ

Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын сургуулийн бүртгэлийг намар буюу ирэх наймдугаар сарын 22-28-ний хооронд хийх чиглэлийг сургуулиудад өгчээ. Ийм шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан юм байна. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн зургаан настан ерөнхий боловсролын сургуульд элсэж орох вэ гэдэг нарийн тоо гараагүй, судалж буй аж. Энэ тоо ирэх наймдугаар сард тодорхой болох юм байна. Г.ХОРОЛ

Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн салбарт том шинэчлэл хийх хууль батлагдсан

УИХ-аар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2016.04.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж, улмаар Засгийн газрын зүгээс өргөн барьснаар батлагдсан хууль юм. Уг хууль батлагдсанаар эмнэлэг бие даан хөгжих боломжтой төдийгүй эмнэлгийн удирдлагыг улс төрийн захиалгаар тэр

Циркийн арслангуудыг дархан цаазат газарт хүргэжээ

Колумб, Перугийн циркээс сулласан 30 гаруй арсланг Өмнөд Африк дах дархан цаазат газар руу хүргэжээ. Зэрлэг амьтдыг байгальд буцаан тавьсан Амьтдын эрхийг хамгаалах олон улсын байгууллагын гишүүдийн хэлснээр энэ нь тэдний өнөөг хүртэл зохион байгуулсан хамгийн том тээвэрлэлт гэнэ. Арслангуудыг тэд агаараар тээвэрлэн аваачсан байна. Амьтдын эрхийг хамгаалах олон улсын байгууллагын гишүүдийн хэлж буйгаар циркийн амьтан нэртэй хорионд байсан тэдгээр зэрлэг амьтдын дийлэнх нь эрэмдэг зэрэмдэг болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж