Б.Сумъяа “Универсиад”-ыг өнжинө
Казахстаны Алмата хотод дэлхийн оюутны спортын ”Универсиад” өвлийн наадам эхлэхэд цөөн хоног үлдлээ. Энэхүү наадамд манай улсаас гүйлтийн цана болон тэшүүрээр нийт 10 тамирчин өрсөлдөх юм. Харин “Лиллехаммер 2016” залуучуудын өвлийн II олимпийн холимог багийн уралдааны аварга Б.Сумъяа оролцохгүй юм байна.
2017-01-25