Швейцарьчуудын тулаан хагас шигшээд
50 сая австрали долларын шагналын сантай талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо үргэлжлэн явагдаж байна. Энэ сарын 16-ны өдөр эхэлсэн тус тэмцээний ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорлоо. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Швейцарын Рожер Федерер, Стан Вавринка нарын шилдэг теннисчид үлдэж, аваргын төлөө тоглох эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Өчигдрийн тоглолтод Федерер Германы М.Зверевийг 6
2017-01-25