Хурандаа Б.Цогтбаярыг шагналаа

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаярыг “Хамтын ажиллагааны төлөө” тэмдгээр шагналаа. Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаярт “Хамтын ажиллагааны төлөө” тэмдэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр тус сургуульд боллоо.

500 гаруй айл усанд автаж болзошгүй нөхцөл үүсээд байна

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг Чандмань гэдэг газарт удаа дараа халиа гүйж, давхарлан хөлдсөн, мөн хиймэл нуурын далан сэтэрснээс Улаангом-Боршоо чиглэлийн улсын чанартай авто зам усанд автаж, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй өрх айл усанд автах нөхцөл үүсээд байна.

Эрхүү муж монгол оюутны тоог нэмлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левчен тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

V сургуулийг жишиг сургууль болгоно

2016 онд улсын хэмжээнд 1087 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 89 хувь буюу 975 нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн нь энэ төрлийн хэрэгт анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна.

Нийслэлд 100 орон сууцыг түрээслүүлнэ

Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор 1м2 нь 1.280.000-1.350.000 төгрөгөөр үнэлэгдэх орон сууцыг Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар өнгөрсөн жилүүдэд барьсан.

Боловсролыг дэмжих төслийн судалгаа хийгдэж байна

Азийн хөгжлийн банкнаас боловсролын чанар хүртээмжийг хэвийн явуулахад дэмжих зорилгоор цэцэрлэг сургууль шинээр барих, өргөтгөх, санхүү болон эд материалаар туслах төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.

“Буян”-гийн Жагаа АН-д элсчээ

Бүгд найрамдах намын дарга, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан он солигдохын өмнө Хан-Уул дүүргийн АН-д элсэх хүсэлтээ илэрхийлсэн билээ.

“Хуулиа дээдэлье” аян эхэллээ

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс жил бүр уламжлан зохион байгуулдаг “Хуулиа дээдэлье” аяныг “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо” сэдвийн хүрээнд хоёрдугаар дугаар сарын 08-22-ны өдрийг дуустал 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж