Органик үйлдвэрлэлд шилжих тухай хэлэлцэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон нийслэлийн Hүнс хөдөө аж ахуйн газар хамтран “Органик хүнсний тухай хуулийг” дагалдан гарах журам, аргачлалын төслийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Монгол судлалын үндэсний зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр болж, монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа.

‘Ulaanbaatar Railway-2030’ forum

The ‘Ulaanbaatar Railway-2030’ forum will be held at the Blue Sky Hotel on 17th-18th of February and is being organised by the Ulaanbaatar Railway Mongolian-Russian joint venture.

“ДЭЛХИЙН ЦОМ”: Монгол – Энэтхэг 7:1

Ираны Керманшах хотод өнөөдөр /2017.02.16/ эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэллээ. Шилдэг багууд уригдан оролцдог уг тэмцээний “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүрж, “В” хэсэгт Энэтхэг, Иран, Турк, Монголын баг багтсан билээ. Энэ цагт Монголын баг Энэтхэгийг 7:1-ээр ялалт байгууллаа. Одоо дараагийн барилдаанаа Турктэй хийх юм. Монгол-Туркийн барилдаан Улаанбаатарын цагаар 23.00 цагаас эхэлнэ. Ч.БОЛ

Хурандаа Б.Цогтбаярыг шагналаа

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаярыг “Хамтын ажиллагааны төлөө” тэмдгээр шагналаа. Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаярт “Хамтын ажиллагааны төлөө” тэмдэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр тус сургуульд боллоо.

500 гаруй айл усанд автаж болзошгүй нөхцөл үүсээд байна

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг Чандмань гэдэг газарт удаа дараа халиа гүйж, давхарлан хөлдсөн, мөн хиймэл нуурын далан сэтэрснээс Улаангом-Боршоо чиглэлийн улсын чанартай авто зам усанд автаж, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй өрх айл усанд автах нөхцөл үүсээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж