Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулна

Эрүүл мэндийн яамны Эм үйлдвэрлэл технологийн газрын Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэс, Азийн хөгжлийн банкны “Улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” техникийн туслалцааны төслийн баг хамтран “Чадавх бэхжүүлэх мэдээлэл солилцох” уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 01 сарын 25-26-ны хооронд зохион байгууллаа.

Р.Пүрэвдагвад Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цом гардуулав

Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон билээ.

Хүүхдийн нүдний эрүүл мэндэд онцгой анхаарна

“Хүүхдийн нүдний эрүүл мэндийн тандалтын журам” батлагдаж, хүүхдийн нүдний эрүүл мэндтэй холбоотой тандалтын мэдээллийг цуглуулах, дамжуулах, нэгтгэх, эргэн мэдээлэх, дүн шинжилгээ хийх ажлыг үндэсний түвшинд зохион байгуулж, эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах зорилгоор “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн тандалтын мэдээллийн маягт”-ын дагуу ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанд онлайнаар мэдээлэл авах болсон.

Бүх яаманд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж бүх яам, шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулах тухай зөвлөмжийг Засгийн газарт өгөхөөр тогтлоо. Засгийн газар зөвлөмжийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм.

Налайхын цэргийн ангийнхан хорионд оржээ

Налайх дүүргийн тавдугаар хорооны нутагт хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсан тул тус дүүргийн Засаг даргын захирамжаар өвний голомт бүхий бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

ТИКА олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцлоо

Бүгд Найрамдах Турк улсын ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Вэйсэл Чифтжитэй Төв аймгийн нутгийн залуучуудын холбооны тэргүүн Г.Сурмаа, аймгийн ИТХ–ын төлөөлөгч Ц.Энхболд, Н.Дугар, Н.Энхбаатар, Судлаач Г.Цэрэндаш нар уулзаж Төв аймаг руу чиглэсэн олон талт төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж