Хоккейчид Унгарын багийг хожлоо

Бэнди буюу бөмбөгтэй хоккейн ДАШТ Швед улсад болж байна. Тэмцээний B ангилалд өрсөлдөж байгаа Монголын баг хоёр хожилтойгоор хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж буй. Манай хоккейчид өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Унгартай хийж байна. Хоёр багийн аль хожсон нь хэсгээ тэргүүлж, нөгөө хэсгийн Эстоний багтай хасагдах шатанд тоглох юм.

П.Баярхүү: Нийтийн тээвэрт шат дараатай арга хэмжээ авна

Нийслэлийн засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Дуучин Б.Аззаяа шинэ дуутай боллоо

Энэ удаа Б.Аззаяа охин шинэхэн дуугаа залуу дуучин Л.Солонготой хамтран дуулсан байна. Мөн түүний шинэхэн уран бүтээлийн клипийг “2016 энтертайнмент” студид бүтээжээ.

Мөсний шагайн аваргыг шалгаруулна

Монголын үндэсний мөсний шагайн холбооноос жил бүр зохион байгуулдаг Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 3-5-нд Улаанбаатар хотноо Тэрэлжид зохиохоор болжээ.

Сар шинийн өмнө “Төрийн гэрэгэ” олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай сар шинийн баяраар олгодог ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналын тухай ярилцлаа.

”Сүхбаатар Альянс Тех”-д ганц хожил хэрэгтэй

Зүүн бүсийн ”Сүхбаатар Альянс Тех”, ”Дундговь аймаг” багуудын хоёр дахь тоглолт боллоо. Энэ тоглолтод ”Сүхбаатар Альянс Тех” 106:105 онооны харьцаагаар хожиж, цувралыг 2:0-оор тэргүүлж эхлэв. Одоо тэдний хувьд хагас шигшээд үлдэхэд ганцхан хожил хэрэгтэй боллоо. Цувралд түрүүлж гурав хожсон нь хагас шигшээд өрсөлдөх эрхийг авах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж