Иванка Трампын чансаа эцэг, эхээсээ давжээ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлаөгч Дональд Трампын охин Иванка Трамп саяхан явуулсан олон нийтийн санал асуулгаар 49 хувийн дэмжлэг аван ардаа АНУ-ын тэргүүн хатагтайг Меланья (48%), Ерөнхийлөгч Дональд Трамп (47%) нарыг орхив.

О.Насанбурмаа мөнгөн медаль авлаа

Манай чөлөөт бөхийн тамирчдын энэ оны анхны олон улсын тэмцээн Олимпийн хошой аварга Иван Ярыгиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээнээс эхэллээ. Өнөөдөр/2017.01.27/ ОХУ-ын Красноярск хотноо эхэлсэн тус тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгөн медаль, 58 кг-ын жинд Э.Гантуяа хүрэл медаль хүртлээ.

Сурагчдын хичээл даваа гаригт эхэлнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт энэ амралтын өдрүүдээр дуусч байна. Сурагчид ирэх даваа гариг буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр хичээлдээ орох юм.

Таван цаг үргэлжилсэн тоглолтод Р.Надаль илүүрхлээ

Энэ сарын 16-ны өдөр эхэлсэн талбайн теннисний “Австралийн нээлттэй тэмцээн” өндөрлөх дөхөж байна. Тэмцээний ганцаарчилсан төрлийн аваргын төлөө өрсөлдөхөөр “Швейцарь цаг” хочит Рожер Федерер шалгараад байсан. Тэгвэл түүнтэй тоглох теннисчин өнөөдөр тодорлоо. Нөгөө хэсгээс Испанийн Рафаэль Надаль, Болгарын Г.Димитров нар шалгараад байсан юм. Тоглолт таван сет үргэлжилж, 6:3, 6:7, 7:6, 6:7, 6:4-аар Надаль өрсөлдөгчөө буулган авлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж