Элчин сайд, суурин төлөөлөгчдөд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар өнөөдөр /2017.02.22/ Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд хүлээн авч уулзаж, хэдхэн хоногийн дараа тохиох “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сар, цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Шу Хаолянь-ийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 21-25-ны өдрүүдэд манай улсад айлчилж буй НҮБ-ын туслах Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Шу Хаолянь-ийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

34 компанийн 93,266 хувьцаа арилжжээ

2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 34 хувьцаат компанийн 93,266 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцаа өсч, 8 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа.

Хотын даргын бэлгийг уламжиллаа

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр цагаан сарын баяраа угтан НИТХ болон НЗДТГ-аас хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцсон ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг хүргүүлж байгаа билээ.

Д.Отгонцэцэгт Гавьяат тамирчин цол олгоно

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг Гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. “Хасу мегастарс” клубын тамирчин тэрбээр 2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. 2013 онд амаржсан ч эргэн спортдоо ирсэн Д.Отгонцэцэг өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Ийнхүү ДАШТ-ий хос медальт тамирчин маань Гавьяат тамирчин цолоо ирэх баасан гаригт авахаар болжээ.

Монгол ёс уламжлалаа дээдлье тэмцээн зохион байгуулжээ

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан Эмпати сургууль,Боловсрол соёл урлагийн газар хамтран “Цагаан сарын баяр”-ыг угтан ЕБС-уудын дунд “Монгол ёс уламжлалаа дээдэлье” сэдэвт соёл урлаг, зан заншлын талаар мэдлэг сорих тэмцээнийг 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Дипломатууд цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол олгох тухай зарлиг гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж