Супер лигийн сүүлийн мэдүүлгийг 13-д авахаар болжээ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг” энэ сард эхлэхээр тов зарлагдаад байсан. Тэгвэл тус лигийн техникийн зөвлөгөөн өнөөдөр/2017.02.01/ болж, багуудын сүүлийг мэдүүлгийг энэ сарын 13-нд дуусгавар болохоор болжээ. Одоогоор лигийн тэмцээнд найман баг оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд тэдний төлөөлөл хуралд оролцжээ.

Оюунлаг тамирчныг шалгаруулна

Биеийн тамир, спортын шинжлэх ухааны ололтыг салбарт нэвтрүүлэх, салбарыг хөгжүүлэхэд хүний нөөцийг чадамжийг сайжруулах, салбарын мэргэжилтнүүдийг сэдэлжүүлэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, судалгааг хэрэглээ болгон, судлаачдын бүтээлийг амьдралд нэвтрүүлж дэмжиж ажиллах орчин бүрдүүлэхийн тулд “Дасгалжуулагч бол судлаач мөн”, “Оюунлаг тамирчин”, “Шилдэг судлаач арга зүйч”, “Оны шилдэг бүтээл”-ийн болзлыг боловсруулан, жил бүр шалгаруулж байхаар болжээ.

Засгийн газрын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийнэ

Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар өнөөдөр 2017 онд Засгийн газрын үйл ажиллагаанд аудит хийх тухай ойлголтын захидал болон гүйцэтгэлийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүд, яамдын сайд нарт гардуулав.

“Бизнесийн нууц гэж байхгүй болж дууслаа”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авах ажиллагаатай холбогдох асуудлыг судлах үүрэг бүхий УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Цахим гарц наалгах гэж Дүнжингаравыг бүү зориорой

Хэд хэдэн хууль өнөөдөр /2017.02.01/-өөс эхлэн үйлчилж байгаагийн нэг нь Монгол Улсын хилийн тухай хууль юм. Хилийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гадаадын иргэн харьяатын газраас мэдэгдэл гаргажээ.

“Үндэсний хоршоологчдын V чуулган”-ыг зохион байгууллаа

ХХААХҮЯ, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, хоршоодын холбоод, хоршоог дэмжигч байгууллагуудтай хамтран “Үндэсний хоршоологчдын V чуулган”-ыг “Хоршоодын бизнесийн хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд өнөөдөр /2017.02.01/ зохион байгууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж