Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эсвэл Кисэносато
Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Осака хотноо өнөөдөр өндөрлөнө. Башёг эхний өдрөөс итгэл төгс тэргүүлж байсан шинэхэн аварга Кисэносато, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан билээ. Тэгвэл өчигдрийн барилдаанд озэки Тэрүнофүжи сэкивакэ Котошёогикүг давснаар 13 дахь даваагаа авсан бол Кисэносато Какүрюү М.Анандад ялагдсан. Ингэснээр хаврын тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр түрүү бөх тодрох болсон юм
2017-03-26