“Сүү үйлдвэрлэлийн цаашдын хөгжил” зөвлөгөөн зохион байгууллаа

Төв аймгийн Батсүмбэр сумын ИТХ, ЗДТГ болон Майндсет МСҮТ, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Global communities нар хамтран “Сүү үйлдвэрлэлийн цаашдын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэгт зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа.

Малчид, тариаланчдын зөвлөгөөн боллоо

Орхон аймгийн ЗДТГ, ХХААХҮЯ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Орхон аймгийн ХХААГ хамтран “Малчид, тариаланчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхдүүдэд тусламж илгээлээ

Эдгээр суманд амьдарч байгаа хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд эрүүл мэндийн яамыг төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг НЭМГ-ны мэргэжилтэн Б.Бямбатогтох байлцлаа.

Албан хаагчдыг чадваржуулах анхан шатны сургалт боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудит хариуцсан албан хаагчдыг чадваржуулах анхан шатны сургалтыг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

Туул голоос хайрга олборлохыг хориглолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.03.29/ Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвийн тэргүүн Жэймс Фишкинтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж