Пак Гын Хэгийн торны цаадах амьдрал

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ торны цаана хоригдсон тус улсын гурав дахь төрийн тэргүүн нь боллоо. Сөүл хотын дүүргийн шүүхээс баасан гаригт (2017.03.31) 03.00 цагт экс-ерөнхийлөгчийг баривчлан саатуулах шийдвэр гаргасан юм.

Инновацийг дэмжих лобби бүлэгтэй хамтарч ажиллана

УИХ-ын гишүүн Н.Учрал нь УИХ дахь Инновацийг дэмжих лобби бүлгийн ахлагчаар ажилладаг билээ. Тэрбээр инновацийг дэмжиж байж эдийн засгаа солонгоруулна гэж үздэг. Тийм ч учраас УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш салбар бүрт инновацийг дэмжих, холбогдох хууль тогтоомжийг нь боловсронгуй болгон хэрэгжүүлэхэд нь анхааран ажиллаж байгаа юм.

Монголын шинэ төмөр зам дэлхийн стандартад бүрэн нийцэх боломжтой

Олон жил найрсаг харилцаатай байж үр бүтээлтэйгээр ажиллаж ирсэн Их Британи, Монголын парламентын хоорондын бүлгийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Өчигдөр /2017.3.31/ УИХ-ын гишүүн, Их Британи, Монголын парламентын бүлгийн дэд дарга Н.Учрал, Их Британийн Гадаад Худалдааны сайд, Парламентын гишүүн Марк Гарниер, Их Британийн Элчин сайд Катрин Арнолд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар “УБ-БҮК” ХК-ны Английн RMS технологиор баригдсан бетон дэрний үйлдвэрт ажиллаж тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Нийгмийн сүлжээний донтолт нэмэгдэж байна

Өсвөр насны хүүхдүүд бусад үеийнхнээс илүүтэй ухаалаг утас болон компьютерийн тоглоомд донтдог. Судалгаагаар хүүхдүүд томчуудаас 2,9 дахин илүү донтдог нь тогтоогджээ. Энэ чиглэлээр судалгаа хийсэн Сөүлийн Үндэсний их сургуулийн магистр М.Отгонбаяртай ярилцсанаа хүргэж байна.

Рафаэль Силва медальтай буцав

Гүржийн нийслэл Тбилис хотноо болж буй жүдо бөхийн ”Тбилис-2017” Гранпри тэмцээнээс Риогийн баатруудын нэг Бразилын Рафаэль Силва жингийн дэд аваргаар шалгарч медальтай буцлаа. Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 15 жүдоч барилдсанаас ОХУ-ын Ирина Заблудина түрүүлж, олимпийн аварга Бразилын Рафаэль Силва мөнгө, Нидерланд, Оросын бөхчүүд медалийн тавцанд зогссон.

Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх гэсэн иргэд олон байна

Өнөөдрөөс /2017.04.01/ нийтийн тээврийн автобус, троллейбус зөвхөн “U money” картаар үйлчилгээ хийж эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор автобус болгонд хянагч нарыг ажиллуулж картаар төлбөрөө хийгээгүй иргэдийг зорьчуулахгүй байх, цаашлаад автотээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох, албадан ажил хийлгэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

Гурван цаг үргэлжилсэн тоглолтод Р.Федерер ялав

7 сая ам.долларын шагналын сантай талбайн теннисний Miami Open тэмцээн АНУ-ын Майамид болж байна. “Masters” ангиллын цуврал хоёр дахь тэмцээний аваргын төлөө Швейцарийн Рожер Федерер, Испанийн Рафаэль Надаль нар шалгарсан үлдлээ. Тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Швейцарийн Рожер Федерер хагас шигшээ тоглолтод Австралийн теннисчин Ник Кургиостой таараад байсан юм. Өчигдөр болсон хоёр теннисчний тоглолт гурван цаг 9 минут үргэлжилсэн бөгөөд 7:6, 6:7, 7:6-ын харьцаагаар Федерер ялалт байгуулж, шигшээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж