Хүүхдийн номын өдрийг тэмдэглэнэ

1967 оноос эхлэн “Хүүхдийн номын өдөр”-ийг хүүхдийн номын зохиолч Ханс Кристиан Андерсены төрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 2-нд тэмдэглэх болжээ. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэдэг байна.

Хотын гудамж талбайг цэвэрлэв

Нийслэлчүүд энэ амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийж хотынхоо өнгө төрхийг сэргээж байна. НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны албан хаагчид өнөөдөр хуваарьт талбай, саадын хогийг цэвэрлэлээ.

Дорнын Нью-Йорк-Шанхай хотоор

“Дорнын Нью-Йорк” гэгддэг Шанхай хот Хөх мөрний тэнгист цутгах аманд байрладаг. 24 сая хүн амтай. Хятадын төдийгүй дэлхий дээрх хамгийн олон хүн амтай хот. Газар нутгийн хэмжээ 6341 км2.

УИХ-ын дарга ОУПХ-ны уулзалтад оролцож байна

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо өнөөдөр эхэлж буй Олон улсын парламентын холбооны (ОУПХ) 136 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр тус улсын нийслэл Дака хотын “Бангабанду” олон улсын хурлын төвд болсон Бүс нутгийн бүлгүүдийн дарга нар болон Байнгын хороодын ерөнхийлөгч нарын уулзалтад оролцов

Монголын яруу найрагчдын бүтээлийг нийтэлжээ

Туркийн ”Хориотой жимс” хэмээх утга зохиолын сэтгүүлийн Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан энэ оны гуравдугаар сарын дугаарт ”Орчин үеийн Монголын яруу найраг” нэртэй булан нийтлэгджээ. ”Хориотой жимс” сар тутмын сэтгүүлийг ”Komşu” буюу ”Хөрш” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг бөгөөд үүсгэн байгуулагч нь зохиолч Энвэр Эркан юм.

Нэг номын үнээр 1000 ном уншина

Сүхбаатарын талбайд уламжлал ёсоор “Номоо солилцъё” өдөрлөг өнөөдөр /2017.04.01/ 5 дахь удаагаа болж өнгөрлөө. Цаг агаарын дулааныг дагаад хүүхэд, ахмадууд гээд бүх насныхан цугласан энэ өдөр Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Сар бүрийн эхний бямба гаригт зохион байгуулагддаг уг өдөрлөг өмнөх саруудаа бодвол илүү өргөн цар хүрээтэй болсоор байна.

Автобусны картаа цэнэглэхээр дугаарлажээ

“2000”, “3000” төгрөгөөр картаа цэнэглэе гэсэн иргэд Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ийн гадна дугаарлажээ. Ийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс /2017.04.01/ зөвхөн картаар зорчихоор болж байгаа билээ. Зарим иргэд нь “Зөвхөн картаар үйлчилж байгаа нь хүндрэлтэй байна. Карт цэнэглэх ТҮЦ-нүүд нь сүлжээ тасарсан гээд цэнэглэхгүй байна” хэмээн бухимдаж байв.

ЭЕШ-ын дүнгээ шууд хардаг болно

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүтэц, зохион байгуулалтыг олон нийт, шалгуулагчдад таниулах “Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” нээлттэй өдөрлөгийг өнөөдөр /2017.04.01/ “Шинэ эрин” лаборатори сургуулийн байранд зохион байгуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж