Санкт-Петербургийн метронд дэлбэрэлт болж, 10 хүн үрэгдлээ

ОХУ-ын хоёр дахь том хот Санкт-Петербургийн метроны хоёр өртөөний заагт дэлбэрэлт болж, 10 хүн амиа алдлаа. Метро Сенная плошадь, Технологический институт гэх хоёр өртөөний хоорондох хонгилоор зорчиж байх үед бөмбөг дэлбэрсэн тухай тус улсын Терроризмтай тэмцэх үндэсний хорооноос мэдэгдэв.

“Улаанбаатар Марафон -2017” цомыг аялуулж байна

Нийслэлийн Засаг даргын А/147-р захирамжаар жил бүрийн 05-р сарын 3 дахь 7 хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, ”Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ.

Монголыг хэн хямралаас гаргах вэ буюу Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр

Та нартаа би нэг үлгэр хэлж өгье. Энэ “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан нь” үлгэр, зохиол минь бөгөөд манай бяцхаан Хүүхэлдэйн театрт жүжиг болж тавигдаад жил болох гэж байгаа. Хүүхдэд зориулсан дэлхийн сонгодог үлгэрүүд, жүжгүүд л манай тайзнаа тавигддаг, түмний үрсийн тархийг юугаар цэнэглэдэг хүн бэ гэж мэдэхгүй нэг нь хэрэгт дурлах ч магад. Тэнэг цаг үедээ бухимдаж, мулгуу нартай цэц хаялцаж сууснаас өөрийн чадлаар ирээдүйгээ гэгээрүүлье гэж энд ирснийх, овоо хэдэн жүжиг бичжээ. Намайг байнга дэмжиж, магтаж онгироодог та нарынхаа буянаар.

Москвад дахиад л жагсаал, баривчилгаа

Дөрөвдүгээр сарын 2-ны Ням гаригт ОХУ-ын нийслэл Москва хотын Ялалтын талбайд жагсаал болж, цагдаагийнхан болон тусгай хүчнийхэн очиж тараасан тухай BBC мэдээллээ.

79 настай Т.Цэрэндолгор ДАШТ-ээс гурван медаль хүртэв

БНСУ-ын Дэгү хотод болсон хөнгөн атлетикийн ахмадын танхимын ДАШТ-д манай тамирчид өндөр амжилтыг үзүүлсэн билээ. Тус тэмцээнд 74 орны 4800 гаруй тамирчин оролцсоноос жад шидэлтийн 75-79 насны ангилалд Т.Цэрэндолгор хоёр алт, нэг мөнгө, 55-60 насны найман км-ийн зайн уралдаанд Ж.Энхтайван, 45-50 насны найман км-т О.Сарантуяа, жад шидэлтийн 60-64 насны ангилалд Г.Алтанцэцэг нар хүрэл медалийн эзэд болсон юм.

С.Баярцогт ҮБХ-ны гишүүн болов

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон аймаг, нийслэл, сум дүүргийн дарга нарыг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр орон даяар зэрэг явагдлаа.

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо” сургалт эхэллээ

Онцгой байдлын алба болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо” сургалт өнөөдөр эхэллээ.

ОУПХ-ны чуулганд оролцогч Социнтерний гишүүн намуудын төлөөлөгчид уулзав

Бангладешийн Дакка хотноо болж буй ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож байгаа Социнтерний гишүүн намуудын төлөөлөгчид уулзлаа. Уулзалтыг Социнтерний ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала нээж үг хэлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж