Түрүүлсэн бөх таван сая төгрөгийн шагналтай

Монголын бөхийн өргөөнд ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Ардчилсан намын 27 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаантай. Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд түрүүлсэн бөх 5 сая, үзүүрлэсэн нь 3 сая төгрөгийг авах бол шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд тус бүр 1,5 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгох юм байна.

“МИБА” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Элчин сайд Ц.Болор ХБНГУ-ын Инголштадт хотноо зохион байгуулагдаж буй “МИБА” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр оролцов.

Загжуулсан 315 га талбайг Засгийн газарт хүлээлгэн өглөө

“Монгол Солонгосын ногоон хэрэм” төслийн зүгээс Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байгуулсан 205 га ойн зурвас, загжуулсан 110 га талбай нийт 315 га талбайг Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ БОАЖЯ-ны Хаан танхимд боллоо.

Камержуулалт болзолт уралдаан зарлалаа

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг энэ сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаатай зарлаж байна.

”Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч нэгэн зэрэг уншлаа

Сүхбаатарын талбай, 2017.04.05 ”Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч өнөөдөр Сүхбаатарын талбайд цуглалаа. Хүүхдүүд нэгэн зэрэг “Тусгаар тогтнол” шүлгийг уншсан нь Монголд анх удаа зохион байгуулсан, сайхан санаачилга байлаа. Тэд энэхүү үзүүлбэрт 2016 оны есдүгээр сараас хойш бэлтгэжээ.  Сурагчид төв талбайн урд хэсэгт Монголын газрын зураг бүтээсэн нь энэ үйл ажиллагааны сэтгэл хөдөлгөсөн зураглала байв.

Хамтран ажиллах тухай мэдэгдэлд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж