Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг шинэ барилгын нээлтээ хийлээ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл мэндийн салбарт баригдаж дуусаагүй байгаа барилгуудыг үе шаттайгаар ашиглалтад оруулах, ашиглалтад орсон барилгуудын ашиглалтын бүтээмжийг сайжруулах” зорилтын хүрээнд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг 100 хувь улсын төсвөөр нийт 16,4 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгээд байна.

Эрсдэлийн үнэлгээг олон улсын аргачлалаар хийнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Европын холбооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран бүтээгдэхүүний эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг заах сургалт зохион байгуулж байна.

Азийн орнуудаас 70 гаруй төлөөлөгч оролцоно

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-д Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам улс болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон Олон Улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 70 гаруй, Монголоос 50 гаруй, нийт 120 гаруй төлөөлөгч оролцоно.

Хамтран ажиллах тухай мэдэгдэлд гарын үсэг зурна

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.

Ц.Мөнх-Оргил БНСВУ-д албан ёсны айлчлал хийв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-ийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 2-4-нд БНСВУ-д албан ёсны айлчлал хийв.

Сирийн Идлибт химийн зэвсэг хэрэглэлээ

Босогчдын хяналтад байгаа Сирийн баруун хойд хэсгийн Идлиб мужид Мягмар гаригт /2017.04.04/ химийн зэвсэг хэрэглэсний улмаас наад зах нь 58 хүн амь үрэгдсэнийг Ройтер агентлаг мэдээллжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж