Дуулианы эзэн
“Ньюс агентлаг” өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Дорждугарын Гантулгыг танилцуулж байна. Бид энэ буландаа 2016-2020 онд парламентад ажиллах УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг.
УИХ-ын сонгуульд 29 насандаа ялалт байгуулсан парламентын гишүүн бол Д.Гантулга юм. Түүхэндээ Монголын парламентад 30 хүрээгүй насандаа