Баруун хязгаарын хэнэггүй гишүүн
“News” агентлаг 76:1 булангаар дамжуулж парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад Гомбожайн Солтаныг танилцуулж байна.
Үг дуу цөөнтэй үргэлж мишээж явдаг Г.Солтан гишүүний намтар тунчиг товчхон. Тэрбээр 2010 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 онд “Монгол шаазан” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013 онд Баян-Өлгийн аймгийн МАН-ын хорооны дарга,