"Олимпийн аварга болж, дэлхийгээр аялахыг хүсдэг"
“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Токио-2020 олимпийн наадамд оролцох эрх аваад буй залуу тамирчинг онцолж байна. Түүнийг Болдсайханы Хонгорзул гэдэг. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн спортод цахиур хагалж буй залуу тамирчин бөгөөд саяхан Казахстан улсын Алматы хотод зохион байгуулсан