Амьдрал үнэхээр баян юмаа. Хүссэн бүхнээ хийж, хүлээсэн зүйлдээ хүрэх
шиг сайхан зүйл байддаггүй биз. Гэхдээ энэ бүгдэд хүрэхдээ, эдгээр ажлыг
гүйцэтгэхдээ бэрхшээлгүйгээр хийвэл амт болоод чанар нь сэтгэлд
хүрэхдээ дундуур байх байлгүй дээ. Хүн гэж амьтан заавал ядарч зовж,
хүсэж хүлээж байж альваа зүйлийн үнэ цэнийг ойлгодог юм шиг. Тэгж
ойлгосон ойлгоогүй амьдрал үнэхээр баян. Эргэн тойрондоо болж буй
зүйлийг зорилгын хойноос хэт хөөж явахдаа анзаарч харж, үзэж ойлгон
туулж буй амьдралынхаа алхам хором бүрээс аз жаргалыг шингээн авч чадаж
байвал үнэхээр үүнийг гайхамшиг гэхээс өөр юу гэхэв. Гэтэл биднээс хэд
нь шингээж чаддаг вэ?

Аmelie гээд кино үзлээ. Гоё гэдгийг сонсоод бүтэн 9-н жилийн дараа нэг
үздэг юм байж л дээ. Эмилие бүсгүй зөвхөн өөрийнхөө төдийгүй орчин
тойрныхоо хүмүүсийг хэрхэн чимээгүйхэн өөрчлөж байгааг, тэдний амьдралыг
илүү баян, илүү утга учиртай болгож чадаж байгаа явдал бол гайхамшиг
юм. Эр хүн зөвхөн өөрийгөө биш бас бусдийг, ялангуяа түүний ойр байгаа
хүмүүсийг бусдад мэдэгдэхгүйгээр алхам бүрээр өөрчилж байвал тухайн
хүний амьдрах орчин өөрөө удахгүй өөрчлөгдөж, хүнийг илүү хөгжүүлж,
амьдралыг баяжуулна гэдгийг харуулаад ч байх шиг. Амьдрал дээр ийнхүү
хүрээллээ гэлгүй бүхэл бүтэн гэр бүл, тосгон тэр буйтугай нийгмийг
өөрчилж байгаа олон сайхан чадалтай хүмүүс бий. Даанч тэдний талаар
байнга сонсохгүй юм даа. Түүний нэг бол Paul Farmer юм. Mountain beyond
mountain гэдэг номон дээр түүний Хайти-д хийж буй сайн дурын үйлсийн
тухай их гоё бичсэн байна лээ. Энэ номыг уншихад хүн хүндээ итгэх, хүн
хүнийхээ төлөө гэсэн тэр сэтгэлийг мэдэрсэн юм. Бас гоё ном.
Эмилие киноноос өөрийн таалагдсан хэсгийг ишлэн тавьюу:

Nino
is late. Amelie can only see two explanations. 1 – he didn”t get the
photo. 2 – before he could assemble it, a gang of bank robbers took him
hostage. The cops gave chase. They got away… but he caused a crash.
When he came to, he”d lost his memory. An ex-con picked him up, mistook
him for a fugitive, and shipped him to Istanbul. There he met some
Afghan raiders who took him to steal some Russian warheads. But their
truck hit a mine in Tajikistan. He survived, took to the hills, and
became a Mujaheddin. [Increasingly angry] Amelie refuses to get upset
for a guy who”ll eat borscht all his life in a hat like a tea cozy.http://dulguun.blogspot.com/