Mont Saint Michel - News.MN

Old News! Published on: 2012.02.17

Mont Saint Michel

Avatar
Ш. Адъяамаа
Uncategorized
Монсанмишээл (нэрнүүдийг дуудахад хамгийн ойроор галиглав) бол далайн
түрлэгийн арал дээрx католик хийд ЮНЕСКО-ий дэлхийн соёлын өв бүртгэлтэй
үзүүштэй газрын нэг билээ. Газар зүйн хувьд доод Нормандад, Ла Маншийн
хоолойн эрэг хавьцаа байрлана. Авранчийн хамба ариун Ообэрт-д архангэл
Мишээл үзэгдэж, тэнд хийд барь хэмээн тушаасан гээд, 708 оноос хийдийн
барилгын ажил эхэлж, хэдэн зууныг дамжин үргэлжилсэн гэдэг. Тэр утгаараа
уран барилгын өвөрмөц цогцолбор юм. Түүхийн уртад дайн самуунд өртөж
дараа нь сэргээгдсэн ул мөр хаа сайгүй, 18-р зууны францын хувьсгалын
үеэр хийдийг хааж энд барилгыг нь шоронгийн зориулалтаар удаан ашигласан
гэх. Харин 19-р зуунд Виктор Хюго зэрэг тэргүүлэх соёлын
зүтгэлтэнүүдийн санаачилга чармайлтаар дахин хийд болгон сэргээн
засварлах ажил эхэлжээ.

Зургийн цомогийг ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж: http://nomiinclub.blogspot.com/
For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!