Head Spa - News.MN

Old News! Published on: 2010.12.28

Head Spa

Avatar
Урантөгс
Uncategorized
Гэрийн нөхцөлд хийх аргачлал
Шампуниар угаахын өмнө
1. Усанд орж байхдаа үсээ шампуньдахаасаа өмнө 10 минут халуун алчуураар битүү ороож бигнэнэ. Халуун уур хуйхны нүх сүвийг нээж, тэнд хуримтлагдсан хир буртгийг угаахад бэлэн болгоно.
2. Бигнүүрээ авсаны дараа 3-5 минут үсээ бүлээн усаар зайлна. Энэ үед үсний хир буртгийн 70% нь урсаж арилдаг байна.

Шампуньдаж байхдаа массаж хийх
3. Толгойныхоо урд хэсэгт массаж хийхдээ 2 гарынхаа алгаар толгойныхоо 2 талаас хавсран дээш нь өргөх буюу хөдөлгөнө.
4. 2 гарынхаа эрхий хуруугаараа санчигнаасаа толгойныхоо оройг чиглүүлэн тойрог хийж өгсүүлнэ. Энэ нь толгой амраах үйлчилгээтэй.
5. Хүзүү болон ар дагзандаа массаж хийх.
6. Массаж хийж дуусаад 3 минут шампунитай нь байлгана.

Шампуниа зайлсны дараа
7. Шампуниа усаар сайн зайлж, алчуураар сайн арчсны дараа тэжээлийн тосоо үсэндээ жигд тараан түрхэж 2 минут шингээгээд усаар зайлна.
8. Хамгийн сүүлд ангижруулагчаа үсэндээ түрхэнэ. Ангижруулагч үсийг чийгшүүлж, Spa хийх процессыг дуусгана.

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!