“Senators” vs “Capitals” - News.MN

“Senators” vs “Capitals”

Old News! Published on: 2010.10.12

“Senators” vs “Capitals”

Avatar
Урантөгс
Uncategorized
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн улирал эхнээсээ л үзэгчдийг суудлаас нь босгосон тоглолтуудыг харуулж эхэллээ. Өнөөдөр өглөө болсон “Вашингтон Капиталс” болон “Оттава Сенаторс” багуудын тоглолтын ялагч нэмэлт үед тодорсон юм.
Өнгөрсөн улиралд хамгийн өндөр амжилт үзүүлж, түүхэндээ анх удаагаа ерөнхийлөгчийн цомыг гардан авсан “Капиталс”-ын Вэризон центрт энэхүү тоглолт өрнөсөн.
Тоглолтын эхний гоолыг эхний үеийн цаг дуусахаас нэг минутын өмнө Александр Семин оруулсан байна. Түүнд гоолын дамжуулалтыг Брүүк Лайх өгчээ. Оттава хэдийгээр эхний үед 13 довтолгооныг зохион байгуулсан ч гоолдож чадаагүй ч энэ эрч хүчээ алдалгүй хадгалж явсаар хоёрдугаар үеийн хагаст тооны харьцааг тэнцүүлжээ. Крис Нэйлээс эхэлсэн гоолын дамжуулалтыг Матт Каркнэр өгч, Яаркко Рууту төгсгөлийг хийснээр тооны харьцаа тэнцсэн байна.
Гэсэн ч зочин багийн хамгаалалт сайн байж чадсангүй.
Энэ гоолоос ердөө хоёр минутын дараачаар Эрик Фэр тэдний хаалгыг гоолоор мялааснаар “Капиталс” тоглолтыг 2:1 харьцаатай дахин тэргүүлж эхэлсэн. Оттава “Сенаторс”-оос Райн Шаннон багийнхаа хоёр дахь гоолыг гуравдугаар үеийн найм дахь минутанд оруулснаар онооны самбар дээрх тэнцлийг дахин бий болгож, тоглолтын уур амьсгал улам бүр ширүүссэн.
Гэсэн ч аль аль багууд үндсэн цагт гоол оруулж чадсангүй.
Харин нэмэлт цагийн тав дахь минутанд Александр Овечкин багийнхаа хожлын гоолыг оруулахдаа Жон Карлсоны дамжуулалтыг ашигласнаар “Оттава Сенаторс” багийг талбай дээрээ “Вашингтон Капиталс” 3:2 харьцаатай нэмэлт цагт буулган авсан юм.
Ингэснээр Вашингтон дөрвөн оноотой болж, хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж эхэллээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын дүн:
“Нью-Йорк Рейнжерс” 4:1    “Анахейм Дакс”
“Нью-Йорк Айландэрс” 6:5 “Сэнт Льюис Блус”
“Питсбург Пенгвинс” 3:2 “Колорадо Эвеланш”
“Нью Жерси Девилс”1:4 “Филадельфия Флайерс”
“Чикаго Блэкхаукс” 4:3 “Баффало Сабрес”

Score studio

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!