Maybach 57 S Coupe - News.MN

Old News! Published on: 2010.10.07

Maybach 57 S Coupe

Avatar
Дэлгэрцэцэг
Uncategorized
Maybach компани Германы машины тэвш үйлдвэрлэгч Xenateс компанитай хамтран Maybach 57 S автомашины загвар дээр суурилсан 2+2 coupe загварын машин бүтээжээ. Burch Fred Hardt-ын загвараар мэндэлсэн уг төмөр хөлөг гадаад загварын хувьд хуучинсаг бөгөөд үнэхээр тансаг, чамин интерьертэй юм байна. Урд болон хойноо бампертайгаас гадна шилэн дээвэртэй, интерьерийг өөрийн хүссэнээр захиалан хийлгэх боломжтой, мөн аюулгүй байдал, хамгаалалтын үүднээс их биеийг бүрэн хуягласан гэнэ.

Хөдөлгүүрийн хүчний тухайд 612 морины хүчтэй 6,0 литрийн 12 цилиндртэй хөдөлгүүртэй, дээд хурд нь 275 км/цаг бөгөөд ердөө тавхан секундэд 0-ээс 60 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай ажээ.

Үйлдвэрийн зүгээс ердөө 100 ширхгийг үйлдвэрлэх бөгөөд 675 мянган еврогийн үнэтэй байх юм.

С.Цэлмэг

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!