Ерөнхийдөө Арсеналын гол тоглогчид болох Ван Пэрси, Фабрегас, Сонг нар бэртлийн улмаас сэлгээний сандлаас тоглолтыг эхлүүлсэн бол Торрэс ч мөн ийм байдлаар тоглолтонд оролцжээ. Тоглолтын эхний хагас ерөнхийдөө нам жим байдалтайгаар явагдаж, 2 баг ээлж дараалсан хэд хэдэн довтолгоо хийгдсэнээс өөр онцлох зүйл гарсангүй. Харин 1-р үеийн төгсгөлд Ливэрпүүлийн шинэ хагас хамгаалагч Жо Коүл Косиелни дээр алдаа гаргаж улмаар шүүгчээс улаан хуудас авснаар талбайг орхиж талбайн эздийг хүнд байдалд үлдээсэн юм. Арсэнал харин төвийн хамгаалагчаа алдаж хүнд байдалд орлоо гэсэн ч Косиелни 2-р хагаст эргэн талбайд гарч ирсэн. Гэвч тоглолтын эхний минутанд л Ливерпүүлийн залуу довтлогч Дэвид НГог эсрэг багийн тоглогчийн алдаанаас үүсэн дамжуулалтыг ашиглаж гоолдсоноор дасгалжуулагч Рой Ходжсоныг болоод хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан байна. Үүгээр ч зогсохгүй Нгог гоол оруулсны дараачаар хамгаалалт довтолгоонд маш идэвхтэй оролцож байлаа.
Франц мэргэжилтэн Арсен Венгэр 2 зэрэг солилцоог гоол алдсаныхаа дараачаар хийсэн нь Тео Уолкотт, Томаш Росицки нар байсан бөгөөд Росицки талбайн хагас найруулгыг сайн хийж байснаар багийнхаа довтолгоонд нэгэн уур амьсгалыг бий болгосон. Удалгүй Ван Пэрси ч гарч ирсэнээр Арсэналийн довтолгоо улам бүр эрчимжиж эхэлсэн. Арсеналын хичээл зүтгэлийг Ливерпүүлийн хаалгач Пэпэ Рэйна дэмжиж өгчээ. Тоглолтын сүүлчийн минутанд шонгоос ойсон бөмбөгийг барьж авч чадалгүй байсаар гоол алдаж Арсэнал Ливэрпүүл багууд 1-1 харьцаатай тэнцэж эвийн гэрээг байгууллаа. Шүүгчийн мэдлийн цагт Стивэн Жеррард хаалттай цохилтыг гүйцэтгэж гоолдох дөхсөн ч Альмуниа аюулгүй болгосон юм. Ингэснээр 2 баг ижилхэн тус 1 оноог авч хүснэгтийн 8,9-р байруудад бичигдэж эхэллээ.
Score Studio