Bose Freestyle™ - News.MN

Old News! Published on: 2014.04.18

Bose Freestyle™

Avatar
Наранжаргал
Uncategorized

Америкад төдийгүй дэлхийд алдартай Bose брэндийн дуугаралтын технологийн талаархи гайхалтай шийдлүүдийг та бүхэнд хэд хэдэн удаа хүргэж байсан билээ. Энэ удаа Bose брэндийн шинээр гаргасан Freestyle™ чихэвчийг товч танилцуулъя.

Engineered to perform

Freestyle™ чихэвчнүүд нь Bose-ийн патентлагдсан TriPort® хэмээх тусгай технологиор тоноглогдсон тул та Рок, Хип-Хоп, Электро зэрэг хүссэн урсгалынхаа дууг өндөр чанартайгаар  сонсох боломжтой юм. Энэ технологийн гол давуу тал нь bass дуугаралтын гайхалтай нийцэлд байгаа юм. Чихэвч өөрөө хэмжээний хувьд жижиг байдаг. Гэтэл хүчтэй bass дуугаралтууд маань том нүсэр хэнгэрэгүүдээс гардаг билээ. Энэ нөхцөл нь чихэвч үйлдвэрлэгчдэд чанартай bass дуугаралттай чихэвч хийхэд хүндрэл учруулдаг байна. Bose-ийн патентлагдсан TriPort® технологитой чихэвчүүд нь хөгжмийн ямарч хэмд нийцэхүйц bass дуугаралтыг гаргадаг байна. Өөрөөр хэлбэл та хөгжмөө чангалах үед царгихгүй, намуухан сонсох үед bass дуугаралт нь алга болохгүй ямарч хэмжээ, дууны өнгөнүүдийн нийцлээ алдахгүй гэсэн үг юм.

Built to last

Та гүйх дуртай юу? Ажлаа тараад фитнессд чийрэгждэг үү? Та хүссэнээрээ хөдөлгөөн хий. Bose дуртай дууг тань таньтай үргэлж хамт байлгах болно. StayHear® силикон тогтоогч нь чихэвчийг таны чихнээс унахааргүйгээр тогтоон барина. Та гурван төрлийн размераас өөртөө таархыг сонгон зүүхэд л дуртай дуу тань үргэлж тантай хамт байх болно.


Stay in control

Чихэвчнүүд кабел дээрээ удирдлагатай микрофонотой тул танд хэрэгтэй бүх үйлдлүүд таны хурууны үзүүрт ирэх юм.  Хэрэв та iPod®, iPhone® and iPad® -ууд дээр хэрэглэх бол нэмэлт үйлдлүүдийг хүртэл хийх боломжтой. Хамгийн сүүлд нэмж хэлэхэд чихэвчээ хэрэглэхгүй үедээ хадгалах дизайнлаг уут хүртэл хамт дагалдан очих болно.





Энэ бол BOSE. Жинхэнэ амьд дуугаралт.

Эх сурвалж: Bose брэндийн албан ёсны дистрибьютер PC mall

www.facebook.com/bosemongolia

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!