Lenovo YOGA tablet 10 HD+ - News.MN

Lenovo YOGA tablet 10 HD+

Old News! Published on: 2014.03.13

Lenovo YOGA tablet 10 HD+

Avatar
Наранжаргал
Uncategorized
Компьютер, технологиор тэргүүлэгч Lenovo шинэ YOGA таблет 10 HD+ буюу Lenovo-ын YOGA таблетны нэр хүндийг дээд зэрэглэлд авчирахуйц олон горимт Андройд бүтээгдэхүүнээ өнгөрөгч 7 хоногт танилцуулсан байна. YOGA таблет 10 HD+ нь Full HD дэлгэц, Qualcomm® Snapdragon™ процессор, өндөр нягтаршил бүхий камер, бүтэн 18-н цагийн турш ажиллах чадвартай батарей зэрэг хамгийн сүүлийн үеийн технологиуд болон Hold, Tilt, Stand modes бүхий өвөрмөц загварыг өөртөө багтаасан таблет юм.

Олон горимт Таблет-нд зориулсан шинэ дэвшилтэд шийдлүүд – Анхны YOGA таблет 10-ыг YOGA таблет 10 HD+ шинэ бөгөөд шилдэг шийдэл бүхий олон горимт таблет буюу хоёр үгээр бол улам боловсронгуй болгожээ. Full HD 1220х1200 нарийвчлал нь дүрс бичлэг болон зурагнуудыг маш цэвэр, яг л бодит мэт харагдуулах ба ухаалаг дэлгэцийн ачаар таблет өөрөө автоматаар зураг, дүрс болон текстийг гадаад орчны гэрэл сүүдрээс хамааран дэлгэцэнд тохируулах бөгөөд энэ нь аль горимд байгаагаас үл шалтгаалан хэрэглэгчийн нүдэнд таатай нөхцөлийг бүрдүүлэх болно.

Гурван горим Нэг таблет – Таблетны үндсэн гурван горим буюу Hold, Tilt, Stand нь хэрэглэгчдэд өөрийн нөхцөл байдалдаа тохируулан таблетаа ашиглах илүү хялбар хувилбарыг санал болгож байгаа юм. Жишээ нь: Таблетны өвөрмөц цилиндр батарей нь хэрэглэгч интернэт ачааллах болон уншиж байх хооронд барьж байх Hold горим, мөн өөрт эвтэйхэн талаас, дурын өнцгөөс юм үзэх, эргүүлэхийн тулд Tilt горим, харин дүрс бичлэг болон зураг үзэхэд 30° – 80°-ын хоорондох баганан дунд дэлгэцээ эргүүлэх болон хавтас түшүүлэх шаардлагагүй Stand горим-ыг тус тус ашиглах боломж олгож байгааг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: : PC mall

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!