“Catching Fire” vs “Frozen” - News.MN

“Catching Fire” vs “Frozen”

Old News! Published on: 2013.12.02

“Catching Fire” vs “Frozen”

Avatar
Ш. Адъяамаа
Uncategorized
АНУ-д Талархлын баярын амралтын өдрүүд үргэлжилж, кинотеатрууд хүн ихтэй байлаа. Үүний дагуу саяхан нээлтээ хийсэн шинэ кинонууд ч ашиг орлого сайтай байжээ. Америкийн бокс оффист “The Hunger Games” киноны шинэ цуврал “Catching Fire” өнгөрсөн дөрвөн өдрийн дотор 110.2 сая ам.доллар олж рекорд тогтоосон байна. Одоогийн байдлаар тус кино өнгөрсөн арваннэгдүгээр сард нээлтээ хийснээсээ хойш Америкийн зах зээлээс нийт 296.5 сая ам.доллар, дэлхий дахинаас 276.5 сая ам.долларын ашиг олоод байгаа аж.

Харин түүний эсрэг “Frozen” нэртэй хүүхэлдэйн кино өнгөрсөн лхагва гаригт  нээлтээ хийснээсээ хойш эхний таван өдөртөө 93 сая ам.долларын ашиг олж, Талархлын баяраар нээлтээ хийсэн хамгийн шилдгийн рекордыг тогтоожээ. Үүнээс өмнө 1999 оны Талархлын баяраар нээлтээ хийсэн “Toy Story 2” хүүхэлдэйн кино эхний таван өдөртөө 80.1 сая ам.долларын ашгаар дээд амжилт тогтоогоод байсан аж. Диснейн шинэ бүтээл “Frozen” хүүхэлдэйн кино өнгөрсөн тав дахь болон амралтын хоёр өдөрт нийтдээ Америкийн зах зээлээс 66.7 сая ам.доллар, бусад орноос нийтдээ 16.7 сая ам.долларын орлого олжээ.

Америкийн бокс оффисийн гуравдугаарт “Thor: The Dark World” Талархлын баярын таван өдрийн байдлаар 15.5 сая, нийт 186.7 сая ам.долларын орлогоор жагссан бол түүний араас “The Best Man Holiday” кино нийт 63.4 сая ам.долларын орлоготой байгаа аж.

Ийнхүү Талархлын баяраар Америкийн бокс оффист нийт 294 сая ам.долларын ашиг, орлого цугларчээ.

Б.АНХТУЯА
For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!