PC тоглоомын зах зээлд нөлөө
бүхий тоглоом хөгжүүлэгч “Blizzard Entertainment” ээс “Starcraft II:
Wings of Liberty” стратегийн тоглоомын нээлтийн өдрийн товыг зарлалаа.
Олон сая тоглоомчдыг багагүй хугацаанд хүлээлгэсэн уг тоглоом долдугаар
сарын 27-ноос эхлэн дэлхийн хэмжээнд /Хятадаас бусад/ PC болон Mac-т
зориулсан хувилбар нь 60 ам.долларын үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ.
“Blizzard” мөн 100 ам.долларын үнэтэй хувилбарыг санал болгож байгаа ба
үүнд 176 хуудас бүхий тоглоомын зурагт ном, оригиналь Starcraft болон
Brood War өргөтгөлийг багтаасан флаш драйв багтсан байна. Дэлхийн
тоглоомчдыг байлдан дагуулсан “World of Warcraft” тоглоомоос хойш буюу
2004 оноос хойш гарч буй “Blizzard”-ын анхны stand-alone төрлийн уг
тоглоомыг зах зээлийн шинжээч, судлаачид өндрөөр үнэлж байгаа ба хамгийн
багадаа зургаан сая хувь борлогдоно хэмээн урьдчилан тооцоолж байгаа
юм. Энэ удаад тоглоомын бета хувилбарыг хүргэж байна.
Үргэлжлэл