The NAZIS a Warning from History - News.MN

The NAZIS a Warning from History

Old News! Published on: 2010.04.23

The NAZIS a Warning from History

Avatar
Пүрэвхүү
Uncategorized
BBC телевиз нь дэлхийн хоёрдугаар дайны тухай 10 бүлэг баримтат кинонууд
бүтээсэн. Энэхүү 10 бүлэг баримтат киноны эхний бүлэг болох “The nazis
warning from history” киноны 6 ангийг та бүхэндээ хүргэж байна.

I. Helped into Power

Дэлхийн
нэгдүгээр дайны дараа Герман улсын хүч суларч өлсгөлөн гуйланчлал ард
түмнийг нь нөмөрсөн байлаа. Герман улсын өнцөг булан бүрт засгийн газрыг
буруу шааж төрийн эрхэнд гарах гэсэн үй олон бүлэглэлүүд хоорондоо хүч
үзэн жагсаал цуглаан хийж байв. Версалын гэрээ ёсоор Герман улс хэд
хэдэн мужуудаа алдаж эдийн засаг шалдаа бууж 4 сая маркаар ганц талх
худалдаж авах дээрээ тулсан байлаа. Ард түмэн ардчилал бол биднийг юунд ч
хүргэхгүй нь улс орныг аврах хүчтэй хүн хэрэгтэй байна хэмээн
хүүрнэлдэх болжээ. Дэлхийн нэгдүгээр дайнд байлдаж явсан Адольф Гитлер
1919 оны 9 сарын 12-ны өдөр Германы ажилчидын намд элсэн орж улмаар
намын дарга болжээ. Гитлерийн намд дэлхийн нэгдүгээр дайны баатар
нисгэгч Хелман Горь, мөн хөдөө нутгын тахианы фермер Хэнрих Гимлер гэх
мэтчилэн алдар цуутай иргэдээс авахуулаад жирийн ажилчин ангийн хүмүүс ч
элсэж байлаа. Улмаар Гитлер намынхаа нэрийн Үндэсний социалист ажилчдын
нам (NAZI) хэмээн өөрчилж өөрийн намын зорилгоо еврейчүүдийн эсрэг,
Марксистуудын эсрэг, Коммунистуудын эсрэг, Ардчилагчидын эсрэг хэмээн
тунхаглав. Адольф Гитлер түүний толгойлсон Нацистууд хэрхэн Герман улсын
засгын газрыг гартаа авсан хийгээд тухайн үеийн Герман улсын улс төр,
эдийн засаг, ард иргэдийн амьдралын талаар өгүүлсэн баримтат кино билээ.

II. Chaos and Consent

1933
онд Адольф Гитлер нь Герман улсын канцлер боллоо. Хэл амтай хүн болгон л
Миний Фурер хэмээн тангараг өргөж байв. Үүний хажуугаар олон тоогоор
хорих лагеруудыг байгуулж коммунистууд, ардчилагчид гэх мэт товчхондоо
хэлбэл Гитлер өөрийн дайснуудыг ангуучилж байлаа. Герман улс аж
үйлдвэржилтийн хувьсгал хийх замаар эдийн засгаа бэхжүүлж цэрэг армийн
хүчээ зузаатган Версалын гэрээг хүчингүй болгох бүх талын арга сүвэгчилж
байв. Төгс Герман хүний бие цогцосыг бүрдүүлэхийг хичээж хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд бүрийн амийг таслан Герман үндэстэнээ цэвэрлэж байв.

http://www.ulemj.com/2010/04/nazis-warning-from-history.html

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!