Happy Mom - News.MN

Old News! Published on: 2018.05.31

Happy Mom

Avatar
Г. Нэргүй
Uncategorized

Байгууллагын танилцуулга

1980 онд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Солонгосын Эмэгтэйчүүдийн Холбоо” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. БНСУ нь 1997 онд IMF /эдийн засгийн хямрал/ -д орсон байх үед эмэгтэйчүүд алт цуглуулах хөдөлгөөн зохион байгуулж улс орноо хүнд байдлаас аварсан нь дэлхий нийтийг гайхшруулж байсан. Солонгосын Эмэгтэйчүүдийн Холбоо нь Чуан их сургуулийг байгуулж байсан бөгөөд одоо солонгос улсыг хамарсан 1,200,000 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Уг байгууллага нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн цар хүрээгээ тэлэх зорилгоор “Happy Mom” ОУЭ-ийн байгууллагыг байгуулсан. Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай, гэр бүл жаргалтай бол улс орон жаргалтай, улс орон жаргалтай бол даян дэлхий жаргалтай гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг.

Байгууллагын зорилго

Бид бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, сул дорой эмэгтэй болон хүүхдүүдийг хамгаалах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ажлын байртай болгох зэрэг аз жаргалтай ээж, гэр бүлийн төлөө зүтгэн ажиллах болно.

НАМЭХ-нд мэдлэг боловсрол өндөр, хүчирхэг эмэгтэйчүүд ихтэй бөгөөд сул дорой эмэгтэйчүүдийн дуу хоолой болж бодит тусламж үзүүлж чадахуйц чадварлаг тул хамтарч ажиллахад түлхэц болсон. Өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо нийгэмдээ хүчтэйгээр хүргэж чаддаг, шийдвэр гаргах түвшинд харьцангуй олон тооны эмэгтэйчүүд байдаг тул энэ төсөл дээр хамтарч ажиллахдаа таатай байна.

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!