Social Network - News.MN

Old News! Published on: 2011.08.17

Social Network

Avatar
Мөнгөнтамир
Uncategorized
Энэ нь олон нийттэй харилцах сүлжээ юм. Энд хувь хүмүүс болон бизнесийн байгууллагууд янз бүрийн зорилгоор элсэн ордог. Social network-д харьяалагдах сүлжээнүүд:

  • Friendster (2002 онд энэхүү сүлжээ нь тухайн цаг үедээ томд тооцогдохуйц байдлаар тэргүүлэгч болж гарч ирсэн) http://friendster.com/
  • Myspace (Хамгийн эрэлт ихтэй social network-д тооцогдож байгаа) http://myspace.com/
  • Facebook (Анх коллежийн оюутнуудад өөрсдийн сургууль хүрээллийг бий болгох зорилгоор гарч ирсэн ) http://facebook.com/
  • Linkedln (бизнесийн хүрээлэлийг бий болгох зорилгоор 2007 онд байгуулагдсан) http://linkedin.com/
  • Xing (Германаас гаралтай бас нэгэн олон нийтийн, онцгойлон Европыг бүхэлд нь хамарч чадсан гэж хэлэхэд болохуйц Social Network юм. Xing нь өөрсдийн гишүүддээ ижил төрлийн мэрэгжилтэнгүүдийг нь олоход нь туслах, ажил олоход мөн бизнес хийхээр төлөвлөж буй хүмүүсийг холбож чаддаг нь олзуурхууштай) http://www.xing.com/
  • Second Life (3D виртуал ертөнцийг бүрдүүлсэн таны хоёр дахь ертөнц буюу та энд хоёр дахь амьдралаа зохиож болох юм. Үүнд та өөрийгөө дахин шинээр бүтээж, өөрийн сонирхлын сүлжээ, сонирхдог болон эрхэлдэг бизнесийн хүрээлэлтэй болох боломжтой. Мөн мөнгө бодит мөнгө хүртэл олох боломжтой сүлжээ юм) http://secondlife.com/

Хувь хүн олон найзтай болох бусдад өөрийгөө таниулах, мөн бизнесийн байгууллагууд бараа бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад түгээх, хэрэглэгч нартайгаа харилцах, тэдний санал бодлыг сонсох зорилгоор social media-г ашигладаг.

Танд хэрэг болж магадгүй 5 зөвлөмж:

  1. Бусдад тусч байх: Бусдад туслах, эсвэл тухайн хүнд тус болж чадах хүнтэй нь холбож өгнө гэдэг гайхамшигтай харилцаа үүсгэх эхлэл. Өөрийн чадах зүйлсээрээ бусаддаа чадахаараа тусалж байгаарай,
  2. Идэвхитэй байж бусдад өөрийн бодлыг нэмэрлэх,
  3. Нийгэмтэйгээ зэрэгцэж алхах: олон хүнийг байлдан дагуул, мөн тэднийг сонс. Харин байлдан дагуулахдаа өөрийн мессежийг утга учиргүй шидэж эсвэл төрөл бүрийн зар сурталчилгаа хийн бусдыгаа залхаахгүй байх хэрэгтэй. 
  4. Бусдыг хүндэл: чамайг болон танай брэнд, бараа бүтээгдэхүүн, үйчилгээг хэрэглэдэг хэрэглэгч нарыг сонс, үзэл бодлоо хуваалц, мөн эдгээр хүмүүс танай байгууллагын хэрэглэгч нар тул тэдэнтэй байнга тусгайлан харилцаж байх хэрэгтэй,
  5. Ачийг ачаар. Мэргэжил нэгт найз нөхдийн мэдээ мэдээллийг бусдад хүргэж, уужуу байх нь нэг талаараа хэрэглэгч нарыгаа хүндэлж тэдэнд хэрэгтэй мэдээ мэдээлэлийг цаг алдахгүй хүргэж байгаа хэрэг болно. Хэрэв танай байгууллагын мэдээ мэдээллийг бусад тань өөрсдийн найз нөхөддөө хүргэсэн бол үргэлж талархал илэрхийлж байх хэрэгтэй.

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!