Хэзээ нь үл мэдэх
нэгэн цаг үед дайны хөлд нэрвэгдсэн байлтай хэмхэрхий Рашомон хаалганы
доор түлээчин лам хоёрыг бодол болон бороон дунд суух үед ядуу эр хүрч
ирдэг. Түлээчний “Ойлгохгүй юм ” хэмээн дахин дахин үглэхэд ядуу эр
гайхан юу болсон тухай лавлана.
Болсон үйл явдал гэвэл ярилцан суугаагаас гурав хоногийн өмнө нэгэн ойд
Самурай эхнэрийн хамт явж байтал дээрэмчин Тажумару тааран самурайг
хууран мэхэлж хөдлөх аргагүй хүлж орхиод, эхнэрийг нь бас хуурч нөхрийнх
нь нүдэн дээр ёс бусаар хүслээ гүйцээжээ. Эл явдал болсны дараа самурай
үхсэн ба хэрэг болсны дараа хэргийг шүүх явцад дээрэмчин ба самурайн
эхнэрээс, бас үхсэн самурайн сүнсийг дуудан сүнсээс хэргийн тухай
лавлахад бүгд өөр өөр түүх өгүүлнэ. Өөрийн бодол өөртөө зөв гэгчээр
Тажумару, Самурай болон Самурайн эхнэрийн бодол өөрсдөд нь зөв мэт
боловч үнэнд үл нийцнэ. Уншигч та өөрөө үзэн сонирхвоос нэн амттай билээ
гээд хэрхэн өгүүлснийг алгасьюу.