Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг, тэднийг хөглөж, хүсэл тэмүүллээрээ жигүүр хийн нисэх боломжыг олгож байдаг Coke`n Beat уралдаант шоуг Coca Cola бренд, Yamaha бренд, Боловсрол суваг телевиз нар амжилттай хамтран зоxион байгуулсан билээ.
Coke’n Beat-2011 Шилдэг Бөмбөрчнөөр Motorway хамтлагын О.Төмөрхуяг, шилдэг Соло-гитарчинаар Motorway Г.Батхүү, шилдэг Басс-гитарчинаар Oneway У.Балжинням болон шилдэг Дуучинаар Дагийсүрэн нар шалгарсан ба Yamaha брендийн микрофон, гитар, бөмбөр түүнчлэн Coca Cola бүтээгдэхүүн авах 200,000₮ төгрөгийн эрхийн бичгээр тус тус мөн үнэ бүхий шагналаар шагнууллаа.
Coke’n Beat Амьд Хөгжмийн шилдэгээр шалгарсан хамтлаг Asian Beat Азийн амьд хөгжмийн наадамд оролцох эрх супер шагналаар шагнагддаг бөгөөд энэ удаад шүүгч нарын шийдвэрээр финалд үлдсэн Oneway, Motorway, Compass, Left Limbo хамтлагуудыг 11 сар хүртэл үргэлжлүүлэн өрсөлдүүлхээр боллоо. Тоглолтонд гитарчин Өөжгий, The Lemons болон A Sound хамтлагууд урилгаар тоглож амьд хөгжим сонирxогч залуустаа баяр дээр нь баяр нэмлээ. Тоглолтын үеэр М-Си-Эс Кока-Кола компанийн Happiness Truck айлчлан ирж xуран цугласан олонд гэнэтийн бэлэг бэлэглэжээ.