”Esg solutions training” - News.MN

”Esg solutions training”

Old News! Published on: 2011.07.08

”Esg solutions training”

Avatar
Батболд
Uncategorized

Байгууллагын мэдээллийн урсгалын дэд бүтцийг оновчтой зохион байгуулах “ESG SOLUTIONS TRAINING” мэдээллийн технологийн сургалт-семинар амжилттай зохион байгууллагдлаа.


Мэдээллийн технологийн цогц шийдлийг нийлүүлэгч М-Си-Эс Электроникс компани Dell корпорацитай хамтран “Ий Эс Жи Солюшн” нэртэй мэдээллийн технологийн сургалт-семинарыг өчигдөр Continental зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
 
Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр хэрэгцээт мэдээллүүдийн урсгал асар хурдтайгаар өсөн нэмэгдэж, мэдээллийн хадгалалт, төрөлжүүлэлт, зөв зохистой удирдлага, аюулгүй байдал гэсэн ойлголтууд өнөөгийн байгууллагуудын чухал сэдвийн нэг болоод байгаа. Тэгвэл Dell брэндийн албан ёсны дистрибьютерээр 11 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа М-Си-Эс Электроникс компани өөрийн харилцагч байгууллагууддаа зориулан энэхүү амин чухал асуудлыг оновчтой шийдэхэд туслах, гадны мэдлэг, туршлагыг солилцох зорилгоор Dell корпорациас хадгалах тоног төхөөрөмжийн шийдлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг урин энэхүү сургалт-семинарыг зохион байгуулсан юм. 

Сургалтыг Dell Корпорацийн Хадгалах Төхөөрөмж Хариуцсан Зөвлөх Мэргэжилтэн ноён Каушала Ланкадхикара удирдан явуулсан бөгөөд сургалтад 50 гаруй мэдээлэл технологийн мэргэжилтнүүд оролцож Dell-ийн сервер, хадгалах төхөөрөмжүүдийн шийдэлтэй бодитой танилцаж,  мэргэжлийн сургалт, зөвлөгөө авав. Сургалтанд оролцогчдын зүгээс практик байдалтай шууд уялдсан, үр дүнтэй уулзалт боллоо хэмээн дүгнэж байна.
 
Хэрэглэгчид М-Си-Эс Электроникс компанийг Dell, Canon, Oracle, Мicrosoft, Intel зэрэг шилдэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютер, итгэмжлэгдсэн түнш гэдгийг сайн мэдэх билээ. Мэдээллийн технологийн салбарт 14 жилийн турш амжилттай ажиллаж буй тус компанийн хувьд дэлхийн мэдээллийн технологийн чиг хандлага, дэвшилтэт шийдлүүдийг нь өөрийн хэрэглэгч, харилцагчиддаа цаг алдалгүй танилцуулж, тэдний бизнесийн үйл ажиллагаа, амьдралд шинэчлэлт, дэвшилтүүдийг бий болгох боломжийг хангаж байдгаараа үргэлж онцлог байдаг билээ.

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!