SUMMER WINE DINNER -ийн энэ удаагийн зочдоор Турк, Орос, Герман, Франц элчин сайдууд, төлөөлөгчид мөн Ноён Уул Эрдэнэ Компаний хүндэт харилцагч нар урилгаар хүрэлцэн ирсэн юм.
Өнгөрсөн жил Ноён Уул Эрдэнэ компани Централ товерийн 2-р давхарт World Wine exclusive өндөр зэрэглэлийн дарсны салбараа нээсэн билээ. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн оройн зоог /арга хэмжээн /дээр Grand Cru дарснуудаа хүрэлцэн ирсэн зочиддоо танилцуулсан юм. Grand Cru гэдэг нь доод тал нь 25 жил, цаашлаад 45-50 жил бүр 100 жил хүртэл дардаг, дарсны агуу их түүхйиг өөртөө хадгалсан, дэлхийн хамгийн шилдэг, өндөр бүтэцтэй дарс юм. Энэ дарсыг олон жил хадгалах тусам түүний үнэ цэнэ нь өдөр өдрөөр өсөж байдаг. Францчууд бэлэг бэлгийн дээдийг Grand Cru дарс гэж тодорхойлдог бөгөөд өөрсдийн чухалд тооцогдох тэмдэглэлт өдрүүдээрээ он сарыг бичиж хадгалаад 10,20,30 жилийн ойгоороо задалж уун амжилтаа тэмдэглэдэг заншилтай аж. Дарсны эх орнуудад Grand Cru дарс үнэт цаас шиг худалдаалагдаж, үл хөдлөх хөрөнгө шиг үнэлэгдэж зээл авах боломж хүртэл бий болсон байдаг аж. Хэрвээ таньд хэн нэгэн Grand Cru дарс бэлэглэвэл хаан шиг хүндэлж эрхэмд тооцож байгаагийн илрэл гэнэ шүү. Ийм өндөр зэрэглэлийн дарсыг World Wine exclusive таньд заавал дарсны эх орныг зорих шаардлагагүй эх орнооосоо стандартын шаардлага хангасан хөргүүртэй өрөөтэй дэлгүүрээс авах боломжийг бүрдүүлээд байгаа билээ.
Оройн зоогийн бас нэгэн онцлох үйл явдал бол World Wine дарсны төрөлжсөн дэлгүүр шинээр оруулж ирж байгаа Францын алдарт Domaine De La Baume / Домэйн дэ ла бөүм/ брэндийг танилцуулсан явдал байлаа. Энэхүү брэндийг Ноён Уул Эрдэнэ компани францын Лэ Кроон Жэй Дэ Фронс группээс шууд импортлон оруулж ирж байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн дотор л гэхэд 50 гаруй шагналыг хүртсэн аж. Францын хамгийн өмнөд мужаас гаралтай Домэйн дэ ла бөүм алдартай брэндийн Сира төрөл “Дэлхийн Хамгийн Шилдэг Сира 2010” шагналыг хүртсэн төдийгүй түүний гайхалтай гүн улаан хүрэн өнгө, үхрийн нүдний хүчтэй үнэр, жимслэг амт нь ирсэн зочидын гайхлыг төрүүлж байсан юм. Оройн зоогийн үеэр эдгээр дарсыг хүрэлцэн ирсэн зочид франц зоогийн хамтаар шимэн халуун яриа өрнүүлж суулаа. Ноён Уул Эрдэнэ Компаний хамт олны зүгээс үүгээр ч зогсохгүй энэ жил дахин шинэ төрлийн алдартай брэндүүдийг оруулж ирэх гэж байгаа баяртай мэдээг дуулгасан юм.
Дарс бол сайхан амт, сайхан мэдрэмжээр зогсохгүй найз нөхөд, хайртай хосуудын хамгийн сайхан орчинг бүрдүүлж өгдөг романтик ундаа. Эрэгтэй хүн өдөрт 200-250 гр дарс, эмэгтэй хүн өдөрт 100-150 гр дарс уух нь дэлхий дахинаа зөвшөөрөгдсөн, зөвлөмж хэмжээ. Монголчуудын хувьд ямар дарсыг ямар үед хэрэглэх мэдлэг хомс, буруу хэрэглэснээсээ болж дарсыг толгой өвтгөдөг зэрэг эндүү ташаа ойлголттой байх нь бий. Хэрвээ та тухайн цаг үе улиралдаа тааруулан тохирох хоолны, зуушны хамтаар хэрэглэвэл тун тунтай эм болдог гэдгийг онцлоё.
Ийнхүү дарсны салбартаа тэргүүлэгч Ноён Уул Эрдэнэ компани энэ зуны Summer Wine Dinner амжилттай зохион байгууллаа. Хүрэлцэн ирсэн зочид төгөлдөр хуурын аяз сонсож, дэлхийд алдартай тэргүүн зэрэглэлийн дарсыг шимж оройн зоог барин алжаалаа тайлангаа халуун дулаан яриа өрнүүлж, дарсны тухай сонирхолтой мэдээллийг сонсож нэгэн оройг өнгөрүүллээ.