Google - News.MN

Old News! Published on: 2011.03.01

Google

Avatar
Батболд
Uncategorized
“Ситибанк” болон “GooglePoccnfl” хамтран Оросын онлайн худалдааны зах зээлийг саяхан судалжээ. Уг судалгаагаар 2010 онд банкны картаар интернэт-худалдааны нийт хэмжээ нь 600 тэрбум рубль байв.

Өнгөрсөн оны санхүүгийн хямрал онлайн худалдааны динамик өсөлтөд хэдийгээр эсрэг нөлөөлсөн ч гэсэн интернэт ашиглагчдын тоон үзүүлэлт өсөж, шинэ бараа бүтээгдэхүүн олноор бий болсон байна. 2012 он гэхэд Орост цахим төлбөр болон худалдааны зах зээлийн хэмжээ 800 тэрбум рубльд хүрнэ гэж судалгаагаар гарчээ. Өнөөдөр тус улсад интернэтээр дунджаар 2500 рублээр худалдаа хийдэг байна. Харин худалдаа хийгсэд Москвад 57.2 хувь, Санкт-Петербургт 27.3 хувь, Екатеринбургт 2.6 хувь нь оршин суудаг аж.

Интернэт худалдааны үзүүлэлтээс үзэхэд 34.8 хувь нь нисэх онгоцны тасалбар авдаг бол төмөр зам 12.9 хувь, аялал жуулчлалын үйлчилгээ 7.2 хувь, холбооных 6.3, цахим худалдаа 3.3, дэлгүүр 2.7 хувь, програм хангамж болон компьютер 2.4 хувь, санхүүгийн үйлчилгээ 2.1 хувь, зочид буудлын захиалга 2.1 хувь, ахуйн үйлчилгээ 1.2 хувийг тус тус эзэлж байна.

KT.mn

 

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!