Go Hollywood - News.MN

Old News! Published on: 2010.04.08

Go Hollywood

News.MN
News.MN
Uncategorized
Өнөөдөр орой “В.” телевиз “Eagle” телевизээр 22.00 цагаас “Холливуудад
зорчих тасалбар” шоуны хоёрдугаар шатны шалгаруулалт гарна. Тэд
түрүүчийн нэвтрүүлэг дээр гэрийн даалгавар сугалан 20 минутанд бичсэн
зохиолоо хэрхэн дүрсжүүлэн зохиомж хийснийг харуулах гэнэ. Бас зохион
байгуулагчид найруулагчид зохиол дээрээ яаж ажилласныг хөндлөнгөөс
үзүүлэх юм. Бүх багууд давтагдашгүй өөр, өөрөөр сэтгэцгээн хийжээ.
Шүүгчид тэднийг харин хэрхэн дүгнэх бол? Найруулагчид өөрсдийн
зохиомждоо шүүгчдийн зөвлөгөөг хэр зэрэг тусгасныг харах л үлдлээ.
Тэдний өрсөлдөөн дараагийн шатанд улам ширүүсэх нь ойлгомжтой.

Шоунд оролцож байгаа хоёрхон эмэгтэй найруулагчийн нэг болох ахмад
найруулагч СТА Ч.Баасанжавтай цөөн хором ярилцлаа.
-Яагаад заавал найруулагч мэргэжлийг сонгосон бэ?
-Би аль нэгдүгээр ангиасаа л урлагаар явсан. Бүжигчин болоод дараа нь
Ленинградад сургууль төгсөөд багш болсон. Тэгээд хүүхдүүдтэй ажиллаж
эхэлсэн. Ер нь найруулагч болох миний мөрөөдөл байсан. Тэгээд Монголын
үндэсний телевизээс найруулагчийн гараагаа эхэлсэн. Анх “Марал” студи
гэж байхад “Амьдралаа, би чамд хайртай” гэж хөрөг нэвтрүүлгээр эхэлж
байсан.
-Энэ шоунд оролцох болсон хамгийн том зорилго?
-Манайд урьд нь ийм төрлийн шоу болж байгаагүй болохоор оролцъё,
өөрийгөө сорьё гэж бодсон.
-Танай баг бусад багаас ялгарах уриатай байсан, багийнхаа уриаг хэлэхгүй
юу?

-Go Hollywood
-Холливуудын кинонуудаас хамгийн үзэх дуртай  ямар кино байдаг вэ?
-Титаник, Аватар
-Холливуудын найруулагчдаас хэнийг хүндэлж үлгэр дууриал болгодог вэ?
-Манай монголчууд чинь өөр сэтгэхүйтэй, би өөрийн бодол өөртөө зөв гэж
боддог. Би өөрөө орос арга барилтай болохоор Оросын найруулагч Шукшинийг
хүндэлж явдаг.
-Энэ шоунд хэн таны хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?
-Яг найруулагчийн хувьд надад өрсөлдөгч байхгүй.
-Шүүгч нарын талаар та юу гэж бодож байна?
-Шүүгч нар их бөөрөнхий байна. Бас ингэж болохгүй шүү дээ. Ард түмнийг
хуурч болохгүй. Болиоч ээ, шударга байя л даа гэмээр байна. Ер нь бол
инээдтэй л байна. Дургүй хүрвэл шүүгчээ солимоор байна гэж хэлнэ.
-Таны энэ салбартаа гаргахсан гэж бодож хүсч байгаа зүйл?
-Би найруулагчийн хувьд олон ангит кино хийе гэж мөрөөдөж байгаа.
Танд амжилт хүсье

Г.Даша

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!