Sony Ericsson Xperia Play (Playstation Phone) - News.MN

Sony Ericsson Xperia Play (Playstation Phone)

Old News! Published on: 2011.02.01

Sony Ericsson Xperia Play (Playstation Phone)

Avatar
Батболд
Uncategorized
Өнгөрсөн оны сүүлээс эхлүүлэн PSP2, PSPhone-ийн талаар төрөл бүрийн материалууд интернэтээр цацагдаж эхэлсэн. Тухайн үедээ Sony-оос “ийм төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт огт байхгүй” гэх мэтээр мэдэгдэж байсан нь одоо байгаа PSP-ийнхээ борлуулалтад анхаарсан байж магадгүй л юм. Он гараад Sony-оос PSP2, PSPhone нь 2 өөр бүтээгдэхүүн гэдгийг мэдэгдсэнээр 1 биш бүр 2 ондоо зүйлийг Sony-оос гаргах гэж байгаа нь тодорхой болсон юм.

Ер нь 2011 он гараад Sony корпорацийн нэр л хаа сайгүй гарах болжээ. Нөгөө айхтар хакдах боломжгүй Playstation 3-ыг Geohot болон бусад хакерууд хакдаж дөнгөснөөс болж бөөн юм болж байсан бол саяхан, 2, 3-хан хоногийн өмнө PSP2 буюу “NGP” нэртэй Playstation Phone-ийн 2 дахь хувилбарыг албан ёсоор зарласныг та бараг мэдэж байгаа байх. NGP-ийн талаарх товч мэдээллийг маргааш хүргэх болно.

Энэ удаад Playstation Phone буюу Sony Ericsson Xperia Play-ийн талаар товч танилцуулъя. 2-р сарын 14-өөс 17-ны хооронд болох “Mobile World Congress” дэлхийн хэмжээний уулзалт, үзэсгэлэнгийн үеэр уг смартфон/алганы консолийг танилцуулахаар төлөвлөжээ.

Техник хангамж

ЭНД дарж видеог үзнэ үү

– HSDPA буюу бүрэн 3.5G дэмжиж ажиллана

– Android “Gingerbeard” үйлдлийн системтэй

– 4 инчийн multitouch 845 x 480 LCD дэлгэцтэй. Sony-ийн Bravia хөдөлгүүрийг ашигласан.

– Qualcomm MSM8655 ARM CPU-тай (Давтамж нь дээд тал нь 1.2GHz байх боломжтой).

– Adreno 205 GPU.

– 512 MB RAM

Үүнээс гадна 720p нягтралтай видеог ядах юмгүй ажиллуулж байсан гэнэ.

Touchscreen буюу дэлгэц дээрх мэдрэгчээр смартфоноо удирдаж ажиллуулах нь бидний хэрэглэж буй өндөр технологийн нэг гол төлөөлөгч боловч зарим хэрэглэгчид бодит товчлууруудыг илүүд үзэх нь байдаг. Тэгвэл Xperia Play дахь Playstation маягийн товчнуудыг смартфоны бусад функцүүдэд ч мөн ашиглаж болох гэнэ.

Яг энэ смартфонд зориулж шинэ тоглоом гарах уу, эсвэл PS1, PS2, PSP тоглоомуудыг суулгаж тоглохоор байх уу гэдэг нь тодорхойгүй. Ямар ч байсан хувь хүмүүсийн Android-д зориулж бүтээсэн эмулатор програмыг ашиглан PS1 тоглоомыг ядах юмгүй ажиллуулж байна.

ЭНД дарж видеог үзнэ үү

Харин видео камерийн хувьд бусад сүүлийн үеийн смартфонуудтай адил 720p, 1080p нягтралаар бичлэг хийхгүй. Гэхдээ яахав боломжийн, 800×480 нягтралтай видеог биччихнэ. Видео камерийн чанарыг дараах бичлэгээс үзээрэй.

Товчхондоо иймэрхүү байна. Ямар ч байсан Sony брэнд нэр энэ жилжингээ л яригдах бололтой. Sony Ericsson Xperia Play (Playstation Phone)-ийн зургуудыг сонирхоорой.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж: KT.mn
For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!