Number one - News.MN

Old News! Published on: 2011.01.27

Number one

Avatar
Дэлгэрцэцэг
Uncategorized
Дэлхий хэмээх гараг дээр  нарийн тоо нь гараагүй ч 200 гаруй улс оршин тогтнодог гэсэн мэдээ байдаг. Мэдээж эдгээр улс орны амьдрах арга, мөнгө олох ухаан, ард иргэдээ гэх төрийн бодлого, дэлхий нийтэд “Энэ манайх” гээд харуулчих брэндүүд өөр байдаг. Япон улс гэхэд “Тоёота” маркийн ма­ши­наараа дэлхийг там­галж чад­сан. Герман улс мөн л “Wolks­wagen”, “Skoda” зэрэг авто­машины борлуулалтаараа дэлхийд зар­тай. Солонгосчууд “Хьюндай”-гаараа нүү­рээ тахалж байхад БНХАУ зэс үйлдвэрлэлээрээ ч, ашиг­лалтаараа ч дэлхийд нэрээ мөнхөлж байна. Аме­рик орны хувьд мэдээж ардчиллын өлгий нутаг гэд­гээрээ, эдийн засгийн хүчин чадлаараа үнэхээр хүлээн зөв­шөөрөгдсөн бай­на. Тэгвэл Монгол Улс энэ дэлхийн хаана байгаа вэ. Хөгжлийн талаар нэг их ярьж бичээд байх шаардлага үгүй болов уу. Харин бид дэлхийд юугаараа гайхуулах вэ. Энэ талаар овоо хэдэн санал байна. Жишээ нь, бид нэг хүнд ноогдох архиараа дэлхийд нэрээ гаргаж болно. Монголд архи хийдэг үйлдвэрүүд дэндүү олон болсон байна. Өвгөд хөгшид, хүүхэд залуус гээд бүгдээрээ архи сайн ууж чаддагаараа дэлхийд тэргүүлэгч байж чадаж байна. Мөн тамхины хэрэглээгээр ч нэлээд өндөр үнэлгээ авна. Хаана л байна, тамхи зуусан залуус. Тамхи татдаггүй хүн бол хохирч гүйцдэг юм байна даа. Нээрэн хотын утаагаар өдөржин амьсгалахад 25 хайрцаг тамхи татсантай адил хорддог гэж байгаа. Энэ бол дэлхийн аль ч улсад байхгүй шинэ төрлийн “хүйс тэмтрэх” арга байх шүү.

Бээжин, Москва, Ми­лан, Лондон, Нью-Йорк,  Мюнхен, Женев гээд дэлхийн улсуудын нийс­лэлийн өн­гө төрх, хэв загвар бол гайхамшиг. Бид Улаанбаатар хотоо дээрх хотуудтай харь­цуулаад ха­рахаар ичмээр санагдаж байна. Монгол Улс одоогийн дүр төрхөөрөө дэлхийд аргагүй л “Number one” болжээ.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!