Oculus VR Gaming Center - News.MN

Oculus VR Gaming Center

Old News! Published on: 2017.09.26

Oculus VR Gaming Center

Avatar
Р.Ренчиндулам
Uncategorized

Шинэ технологийн орчин үед зурагт, компьютерийн цаанаас харж тоглох биш та өөрөө дотор нь орон бодит орчинг мэдрэн тоглох боломж хүн бүрийн өмнө нээгдлээ. 

(Виртуал бодит байдал) гэдэг нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн, хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ. Virtual Reality-ийн тусламжтайгаар зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олж авна.

Шинэлэг бүгдийг хайгч залуус бидэнд огт хийж үзээгүй спортын төрөл, цанаар гулгах, хаданд авирах, туялзуур сэлэм, буу, бокс тэр бүү хэл онгоцны нисгэгчээр ажиллаж үзэх гээд зурагтны цаанаас л хараад үзэж суудаг байсан цаг үе нэгэнт өнгөрч та өөрөө кинонд тоглож байгаа гол дүрийн жүжигчнээр тоглох боломжтой юм. 

Та өөрийн очиж үзээгүй, үзэхийг хүссэн ширэнгэн ойн араатан амьтан хэрхэн хооллож байгааг, далай дээгүүр нисэж, тэнгэрийн хаяаг яг хажуунаас нь харан өөр ертөнцийн адал явдлыг бодит байдлаар мэдрэн цоо шинэ мэдрэмжийг Oculus VR Gaming Center танд болон гэр бүлийн бүх гишүүдэд мэдрүүлж эхэлж байна. 

Oculus VR Gaming Center урьдчилсан нээлт Чингис Зочид буудлын E-Mart салбарын 2 давхарт ажиллаж байгаа бөгөөд найз нөхдөөрөө ирж тогловол 15-20% -ийн хямдралтай тоглуулж байна. 

Oculus VR Gaming Center 

Утас-99031256

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!