
Нэрт дизайнер Karl Lagerfeld “Diet Coke”, “Coca Cola Light” уухгүйгээр нэг өдөр ч болж чаддаггүй гэдгээ нэгэнтээ ярьж байсан. Харин түүнд одоо өөрийнхөө зурагтай “Coca Cola Light” уух боломж бий болжээ. Өчигдөр Coca Cola компани нэрт дизайнерын зураг бүхий “Coca Cola Light”-ыг худалдаанд гаргаснаа албан ёсоор зарлав. Зөвхөн Францын “Colette” дэлгүүрт худалдаалагдах уг ундааны үнэ таван ам.доллар аж. Karl Lagerfeld-д хайртай хүмүүс 99 центээр аваад уучих боломжтой “Coca Cola Light”-ыг таван доллараар авч уухаас татгалзахгүй биз. Мөн 80 долларын үнэ бүхий хайрцагтай set ч байгаа юм байна. Хайрцган дотроо нэг “Coca Cola Light” ундаа, мөн нэрт дизайнерийн зураг бүхий ундаа онгойлгогч болон дисплей хайрцагтай байх гэнэ.
Ж.Нил