Take That - Progress Deluxe Edition 2010 - News.MN

Take That – Progress Deluxe Edition 2010

Old News! Published on: 2010.11.23

Take That – Progress Deluxe Edition 2010

Avatar
Урантөгс
Uncategorized
Британийн
алдарт Take That хамтлагийн зургаа дахь студийн цомог 2010 оны 11-р
сарын 15-ны єдєр худалдаанд гарчээ. 1990 онд Gary Barlow, Howard Donald,
Jason Orange, Mark Owen болон Robbie Williams нарын таван хvний
бvрэлдэхvvнтэйгээр байгуулагдаж, хамтлаг тарахаасаа ємнє буюу 1991-96
оны хооронд 25 сая гаруй дуугаа худалдаалан томоохон амжилтанд хvрсэн
билээ. 2005 онд хамтлаг эргэн нэгдэж, дахин шинэ амжилтанд хvрсэн ч
Robbie Williams энэ удаад Take That хамтлагийн бvрэлдэхvvнд багтаагvй
юм. Гэвч 2010 оны 7-р сард Robbie Williams эргэн ирснээр Take That
хамтлаг дахин анхныхаа бvрэлдэхvvнээр уран бvтээлээ туурвиж эхэлсэн
бєгєєд “Progress” нэртэй энэхvv шинэ цомог нь 1995 оноос хойш анх
хамтлагийг байгуулж байсан таван гишvvний хамтдаа гаргасан анхны цомог
болж байгаагаараа онцлог юм. Хєгжмийн шvvмжлэгч нараас маш их эерэг
vнэлгээг авсан энэ цомог энэ жилийн худалдаанд гарахаасаа ємнє хамгийн
их урьдчилсан захиалга авсан цомгоор тодорсон байна. Худалдаанд гарсан
эхний єдрєє л гэхэд Нэгдсэн вант улсад 235.000 орчим хувь борлогдсон ба
тун удахгvй энэ зууны хамгийн тvргэн борлуулалттай цомог болж болзошгvй
байгаа ажээ. Бидний та бvхэнд хvргэж байгаа Deluxe Edition хувилбарт тус
цомгийн тухай богино хэмжээний видео болон нэмэлт жижиг ном, таван
чимэглэлийн ил захидал зэрэг агуулагдаж байгаа юм.
Үргэлжлэл
For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!