Mongolian Mining Journal Awards- 2010 - News.MN

Mongolian Mining Journal Awards- 2010

Old News! Published on: 2010.11.16

Mongolian Mining Journal Awards- 2010

Avatar
Батмөнх
Uncategorized
The Mongolian Mining Journal нь уул уурхайн салбарын оны шагналын номинациа зарлаж байна. Монгол орны уул уурхайн салбар эрчимтэй хөгжлийн замдаа орж, олборлолт төдийгүй уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэв. Дэлхийн уул уурхайн хөгжлийн шинэ технологи, стандартууд, түүнчлэн ижил бэрхшээл асуудлууд ч Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед салбартаа амжилттай ажиллаж байгаа байгууллага, хүмүүсийг тодруулан нэрлэх нь туйлаас чухал билээ.

Mining Journal Awards-ийг жил тутам гардуулах ба тухайн жилийн үйл ажиллагаагаар нь таван номинаци тус бүрт шалгаруулалт явагдана. Шүүгчдийн бүрэлдэхүүн буюу MINING JOURNAL COUNCIL үндсэн шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд хийнэ.
Консулын бүрэлдэхүүнд уул уурхайн салбарын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд, байгаль орчны мэргэжилтэн, судалгаа болон эрсдэлийн шинжээч, бизнесийн удирдлагын мэргэжилтнүүд багтана. Мөн хөндлөнгийн санал асуулгыг олон нийтийн дунд онлайн санал асуулга ба санал асуулгын хуудас бөглөх хэлбэрээр нээлттэй хийнэ.
Дараах ТАВАН ангилал тус бүрд уул уурхайн чиглэлийн үйлдвэрлэл явуулж буй байгууллагууд нэрээ дэвшүүлнэ.

1. ШИЛДЭГ ОЛБОРЛОГЧ

Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг олборлогч байгууллагад олгох шагнал  

2. УУЛ УУРХАЙН ШИЛДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Дотоод болон гадаадын компаниуд энэхүү шагналд нэр дэвшүүлнэ. Судалгаа шинжилгээний ажлуудаа гүйцэтгэн, үйлдвэрлэлийн шатанд үйл ажиллагаа нь амжилттай дэвшин орж буй компанид хүртээх оны шагнал.

3. ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ

Энэхүү шагналыг уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж  буй компанид олгоно. Тухайн компани тогтвортой хөгжлийн чиглэлээр, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр  хэрхэн санаачлагатай ажиллаж байгааг   шалгаруулах чухал номинаци юм. Монгол орны уул уурхайн салбарт нүүрсний олборлолт, үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байгаа үед уг шалгаруулалтын ач холбогдол туйлаас хэрэгцээтэй байх болно.

4. ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ
Аюулгүй үйл ажиллагаа явуулж байгаа, сүүлийн 12 сард шинэ дэвшилтэт техник,   технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн эсэхээр уг шалгаруулалтыг   дүгнэнэ.

5. ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГ
Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг тогтворжуулах чиглэлээр санаачлагатай  ажилласан, түүнчлэн дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжигч төрийн байгууллага, хувь хүнд олгох шагнал.

Номинаци тус бүрээр Та бүхэн өөрийн байгууллагын нэрийг нээлттэй дэвшүүлнэ үү. Шалгаруулалтыг дүгнэх үзүүлэлтүүдийг www.mongolianminingjournal.com сайтаас дэлгэрэнгүй хүлээн авна уу.

Дээрх номинациудын аль нэгэнд нэр дэвшүүлж буй үндэслэлээ шалгуур үзүүлэлтүүдийн дагуу бэлтгэн, танилцуулгын материалаа The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакцийн хаягаар илгээнэ үү.

Нэр дэвшүүлэлт 2010 оны арванхоёрдугаар сарын 15 хүртэл явагдана. Номинаци тус бүрээр шалгарсан байгууллага, хүмүүсийг сурталчлах үйл ажиллагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр өргөн цацагдана.

Дэлхийн түвшний уул уурхайн шилдэг үйл ажиллагаа Монгол эх оронд маань төлөвшин, үндэсний тогтвортой хөгжлийн гарааг тавих болтугай.

The Mongolian Mining Journal

Хаяг: Макс Цамхаг 502,    Төв Шуудан, хайрцаг 1513
Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 4/4  15160 Улаанбаатар
Улаанбаатар
Утас:   7722 0900    7722 2300
             7722 0200    7722 2400     
For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!