Хойд америкийн үндэсний хоккейн лиг шинэ оны эхний өдөр Уинтер Классик буюу задгай цэнгэлдэхэд улирлын хамгийн топ гэсэн тоглолтыг хийдэг уламжлал тогтоод 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ жилийн Уинтер Классик Массачусетс мужийн Бостон хотын Фенвей Парк цэнгэлдэхэд Бостон Брунс Филаделфиа Флайерс багуудын хооронд явагдсан юм. Энэ тоглолт нэмэлт цагт 2-1 харьцаатай Брунсын ялалтаар өндөрлөсөн ч ердөө 38,112 шайбтай хоккейн хорхойтнууд үзсэн нь задгай талбайн тоглолтын хамгийн бага үзэгч болжээ. 2008 онд анх Уинтер Классикийг зохион байгуулахад 71 мянга гаруй үзэгчид үзэж байсан бөгөөд зохион байгуулагчид энэ үзэгчдийг эргүүлэн олж авчрах үүднээс 2011 оны Уинтер Классикт тоглох багуудыг одооноос тооцоолж эхэлжээ. Ингэхдээ сүүлийн жилүүдэд хоорондоо таарахдаа хамгийн ширүүн тулаан үзүүлдэг тоглогч болон багуудын онцолсон бололтой. Хэдийгээр Пенгвинс болон Ред Уингс багууд шигшээд 2 жил дараалан шалгараад байгаа ч Александр Овечкин Сидней Кросби нарын тулааныг илүү гарна гэж тооцолсон байж магадгүй байна.
Овечкин – Кросби гэсэн дуэл сүүлийн жилүүдэд маш хүчтэй өрнөж байгаа бөгөөд 2011 оны 1-р сарын 1 ны өдөр Хайнз Фийлд цэнгэлдэхэд энэ тоглолтыг явуулах боломжтой аж. Гэвч одоогоор бүх зүйл албан ёсоор тодорхой болоогүй боловч ямартай ч энэ тоглогчийн дуэл болох нь гарцаагүй харин аль багийн талбайд гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Уинтер Классик нь NFL буюу үндэсний хөлбөмбөгийн лигийн багуудын олон мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд явагддаг юм.

Б.Ялалт, Score Studio