Call of Duty Black Ops-SKIDROW - News.MN

Call of Duty Black Ops-SKIDROW

Old News! Published on: 2010.11.10

Call of Duty Black Ops-SKIDROW

Avatar
Батболд
Uncategorized

http://epikz.net/i/ecibwu.jpg

Он: 2010
Жанр: Action (Shooter) / 3D / 1st Person
Хөгжүүлэгч: Treyarch и n-Space (версия для NDS)
Үйлдвэрлэгч: Activision

Хэмжээ: 7,3 GB


Ямар
ч дайны түүхэнд, аль ч гүрэн улсад, засгийн газрын төмөр хөшигний
цаана, тулалдаж явдаг сүүдрийн дайчид олон бий билээ. Яг л тэдний нэг нь
болсон олон олон баатарлаг дайчидыг, зоригт эрсийг виртуаль ертөнцөд
амилуулж, тэдний туулсан тамын гэмээр замналыг, тэдний байгуулсан
баатарлаг гавъяаны хамтаар дурсамж, дурдатгалтай нь, түүх, намтартай нь
хамт бидний зүрхэнд хадахыг Treyarch-ийн авъяаслаг залуус хүссэн байна.


Харин нэрний хувьд гэвэл:

Black
Op гэдэг нь “Black Operation” буюу хөрвүүлбэл “Хар Ажиллагаа” гэсэн үг
юм. Ops-ийн хувьд s нь бол олон тоог зааж байнашүүдээ. Армийнхны хувьд
“Хар Ажиллагаа” нь XXX буюу туйлын нууц даалгавруудыг ийнхүү нэрлэх
ажээ. Асар өндөр түвшинд бэлтгэгдсэн, хүзүүнд нь хутга тулгасан ч яг л
партизанууд шиг гүрийж, жинхэнэ хал үзэж халуун чулуу долоосон эрчүүдийг
энэхүү нууц ажиллагаануудад томилдог юм. Мөн энэхүү “Хар Ажиллагаа”
хэмээх цэргийн нууц даалгавар нь хууль ёстой харшилдаж, цэргийн дүрмээс
гадуур байх нь элбэг бөгөөд ямар ч тохиолдолд гэрч, эзэн холбогдогч нь
нууцлагдмал байх тул энэ талын мэдээллүүд тун хомс байдаг юм. Тэдний ард
ихэвчлэн засгийн газрын томоохон хүчин байх агаад харин уг ажиллагаанд
оролцогсод нь мэдээж FBI, CIA тэргүүтэй нууц албаныхан, мөн тусгай
бэлтгэгдсэн армийн цэргүүд байх нь ойлгомжтой. Хийдэг ажил нь гэвэл
мэдээжийн хэрэг аллага, үймээн самуун тарих, амьд хэл олзлохоос,
урьдчилан аюулыг зайлуулахаас эхлээд л бүр санаатай террорист
халдлагуудыг хүртэл өөрийн улсдаа зохион байгуулж чадна. Хэрвээ
даалгавар бүтэлгүйтвэл энэ их гарз хохирлыг амиараа төлөх хүртэл хатуу
шийтгэлтэй байх ажээ.

Үргэлжлэл…

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!