“Ticket to Hollywood” нь телевиз, продакшнуудын мэргэжлийн найруулагч нарын дунд зохиогдож буй entertainment реалити шоу юм. Уг шоуны зорилго нь найруулагчдын ур чадварыг дээшлүүлэх, задлах илүү нээн таниулах гэнэ. Найруулагч хүн нь хүнийг удирдан зохион байгуулах , аливаа зүйлд торгон мэдрэмжтэй байх ёстой. Үүний дагуу шүүгчид зохион байгуулагчдаас өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэн, шат ахих тусам хасагдах зарчмаар шилдгээ тодруулна. Ерөнхий зохион байгуулагчаар продюссер менежер Х.Булганбаатар, Монгол Кино нэгдэл, “Hero” entertainment хамтран ажиллаж байгаа бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Кино Нэгдлийн захирал, Кино урлагийн Дээд Сургуулийн захирал Ж.Солонго, оператор найруулагч Г.Маш, Холливуудын зохиолч, найруулагч Патрик Макманус нар ажиллах юм байна. Шоунд найруулагч нарын багаар ажиллах чадвар, зохион байгуулалт, цаг зохицуулалт, сэдэв сонголт мөн мэргэжлийн бусад зүйлсийг голлон шүүх гэнэ. Түрүүлсэн шилдэг найруулагчийг Холливуудад зорчих тасалбар хүлээж байгаа аж.
Г.Даша
Г.Даша