Английн Премьер Лигийн 7-р тойргийн тоглолтууд амжилттай болж өнгөрлөө. Өчигдөр буюу ням гарагийн шилдэг тоглолт яах аргагүй Лондонгийн дэрби байлаа. Энэ тойрогт Лондонгийн “ Цэнхрүүд “ Арсэналын “ Их буучид “ багтай хүч үзсэн. Английн хүчирхэг 2 багийн хувьд өмнө нь хоорондоо 174 удаа учраа таарсан байна, үүнээс 146 нь лигийн тоглолт юм байна. Эдгээр тоглолтуудын 59-д нь Арсэнал, 43-т нь Чэлси, үлдсэн 44-т нь эвийн гэрээ байгуулж байсан. Тоглолтын өмнө нэг сонирхолтой баримт байсан нь Арсэн Вэнгэрийн шавь нар Чэлсиг сүүлийн 5 жил гаруйн хугацаанд дийлээгүй юм байна. Тиймээс ч тэд энэ цувралаа энд хүргээд зогсоох хүсэлтэй байсан. Гэвч тэд энэ тоглолтонд мөн л учраагаа барсангүй. Чэлси тэднийг Стамфорд Бридж цэнгэлдэхдээ 2-0-н харьцаатай хожиж лигийг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Тоглолтын эхний гоолыг довлогч хүний гайхалтай мэдрэмжээ харуулан Дрогба 39 дэх минутанд оруулсан бол 85 дахь минутанд Бразил хамгаалагч Алэкс хаалттай цохилтоос энэ жилийн нэгэн гайхамшигтай гоолыг оруулсан. Хэдийгээр “Их буучид” хожигдсон ч тэд Фабрэгас, Уолкотт нарын лидер тоглогчидгүйгээрээ сайн тоглолтыг үзүүлсэн.
Score studio.
Score studio.